Нууц мэдээллийн уурхай

Ч.Долгормаа: АТГ, Шүүх, Прокурор Ц.Элбэгдоржийн авлигын хэрэгсэл болсон

Нийтэлсэн: 2016-10-25 05:46:26

 

Иргэн Ч.Долгормаа Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийлээ. Тэрээр “ АТГ, прокурор, шүүх байгууллагууд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн авлигын хэрэгсэл  болсон ” хэмээн мэдэгдэж байна. Үүнийгээ тэрээр “ Хүн бүр хууль шүүхийн өмнө  тэгш эрхтэй. Энэ бол ардчилалын үнэт зарчим гэж би ойлгодог. Гэтэл АТГ хэнийг шалгаад, хэнийг шалгадаггүй хацайлаад байдаг юм бэ. Миний бие Монгол улсын хоёрын хоёр яам, УИХ-ын гишүүн асан Батж.Батбаярын  буруутай үйл ажиллагаанаас үүдэн өнөөдрийг хүртэл эд материал болоод сэтгэл санааны хувьд ихээхэн хохирол амсч явна. Би удаа дараа гүтгэн доромжлуулж шалгуулж ханалаа. Одоо Монгол улсад авлигатай шударгаар тэмцдэг хүн, байгууллага байхгүй гэж би үзэж байна” хэмээн тайлбарлав. Тиймээс олон улсын Арбитарын шүүхэд хандах, эсвэл гадаад өмгөөлөгч авах хэмжээнд хүргэлээ. Түүнчлэн хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр дамжуулан МУ-ын Ерөнхийлөгчид хандан асуулга тавьж хэргүүдийн талаар сонинд нийтлэл гаргаж холбогдох байгууллагуудад гомдол гаргасан. Энэ хугацаанд би 10 өмгөөлөгч авч ажиллаа. Гэсэн ч ямар ч үр дүнд хүрээгүй. Монгол Улс авлигатай тэмцэхгүй байна,тэмцэхийг ч хүсэхгүй байна. АТГ-ыг үүргийнх нь  дагуу зөв шударга ажиллуулах, шалгах ажиллагаанд хяналт тавихыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос шаардаж байна гэв. Энэ үеэр иргэн Ч.Долгормаагаас хэргүүдийн талаар тодруулж ярилцлаа.
 
-  Энэ хэргүүд хэдэн оноос эхтэй билээ ?
 
-2011 оноос эхтэй.Батж. Батбаяр намайг  2013 он хүртэл хоёр жил дарамталсан. Аргаа барж 2014 оны зургадугаар сард би АТГ-д өргөдөл гаргасан. Батж.Батбаярын гэр бүлийн компани, миний 45 хувийн эзэмшилтэй “ Кашмер Контевц” компанийн нэрээр  Аж үйлдвэрийн яамны тодорхойлсоноор Засгийн газрын бондоос таван тэрбум төгрөгийн хөнгөлттэй зээл авч, үүнийгээ зориулалтын бусаар ашигласан. Үүний дагуу би АТГ-т гомдол гаргасан. Намайг хохирогчоор тогтоон шалгаж байгаа боловч энэ хэрэг өнөөдрийг хүртэл эцэслэн шийдэгдээгүй байна.Таван тэрбум төгрөгийг дамжуулан олгосон Голомт банк зээлийг зориулалтын бусаар ашигласныг мэдсэн хэрнээ ямар ч арга хэмжээ аваагүй.
 
-  Таны хохирлын хэмжээ хэд вэ?
 
-  Иргэн хүн хохирсон тохиолдолд өөрөө хохирлоо тооцож тодорхойлдоггүй. Мөрдөн байцаагчид, шинжээчид, хууль шүүхийхэн тогтоодог. АТГ намайг хохирогчоор тогтоосон боловч миний хохирлыг тоолоогүй.
 
-  Яагаад?
 
- Мэдэхгүй. Намайг АН гишүүн биш, Ц.Элбэгдоржийн найз биш, УИХ-ын гишүүн биш болохоор ингэж хандаж байна гэж бодож байна. Би уг нь Монгол Улсын иргэн томоохон татвар төлөгч. Би “ Кашмер Контевц”   ноолуурын үйлдвэрт 45 хувийн хувьцаа эзэмшдэг. Гэтэл Батбаяр би толгой компани гээд худлаа бичиг баримт бүрдүүлж, тэр ч бүү хэл хуурамч тамга тэмдэг хийлгэж миний эсрэг ашигласан. Үүнд ямар ч хариуцлага тооцоогүй.
 
-  Одоо танай ноолуурын үйлдвэр юу болсон вэ?
 
-Дампуурсан.
 
- БХЯ, ГХЯ-ны  тендертэй холбоотой хэргүүд бас шийдвэрлэгдээгүй гэсэн үү?
 
- 2014 онд УИХ-д гурван ч удаа сонгогдож байсан /молекул/ Батж.Батбаярын гэр бүлийн компани Батлан хамгаалах яамны тендерт хууль бусаар ялсан. Тендерийн өртөг 10 тэрбум төгрөг. Энэ хөрөнгөөр албан хаагчдад орон сууц барьж өгөх байсан ч харамсалтай нь өнөөдрийг хүртэл орон сууц ашиглалтад ороогүй. Энхийг сахиулагчид хохирсоор байна. Энэ хэргийг Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлын Зөвлөлийн санаачилгаар АТГ-т нууцын зэрэгтэй эрүүгийн хэрэг үүсгэн 2013 оноос шалгаж байгаа. Мөн 2014 онд намайг хохирогчоор тогтоон хэргийг тусгаарлаж, хоёр хэрэг болгон шалгаж байна. Гэтэл өнөөдрийг хүртэл эцэслэн шийдвэрлэгдээгүй байна. Мөн 2013 онд ГХЯ  “ Ёслол хүндэтгэлийн өргөө”-ний барилгын тендерийг зарласан. Сангийн яам  Батж.Батбарын гэр бүлийн компанийг уг тендерт оруулахаас татгалзсан. Учир нь Батж.Батбаяр өөрийн хүү Б.Баттулгын найзын эзэмшлийн “ Хө Мо Тэ” компанийн нэрээр орж ирсэн энэхүү тендерийн төсөвт өртөг болох 4.2 тэрбум төгрөгийг 100 хувь урьдчилан авсан байдаг. 2015 оны нэгдүгээр сард ГХЯ, АТГ-т одоог хүртэл дуусаагүй дээрхи барилгын талаар гомдол гаргасан. Гэвч 2015 оны тавдугаар сард Нийслэлийн Прокурор хэргийг хэрэгсэхгүй болгосон. Хачирхалтай нь Дээд шатны прокурорт гомдол гаргах эрх нь байсаар байтал ГХЯ нь дахин гомдол гаргаагүй
 
- Батж.Батбаяр таны эсрэг гомдол гаргасан байдаг. Энэ тухайд?
 
-Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэсээс намайг найман удаа шалгаад наймйн удаа хэрэгсэхгүй болгох саналтайгаар прокурор руу шилжүүлсэн. Гэтэл прокурор найман удаа нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Иймэрхүү байдлаар намайг болон гэр бүлийнхнийг маань хүнд байдалд оруулж дарамталж байна. Прокурор яагаад нэг удаа даалгавараа бичээд явуулж чадалгүй, найман удаа нэмэлт мөрдөн байцаалтад буцаагаад байгааг юу гэж ойлгох вэ. Нэг хэрэг дээр зургаан прокурор шат шатанд хяналт тавина. Шат шатны прокурорууд нийлээд 48 прокурор болж байна. Прокурор бүр дээр нэмэлт мөрдөн байцаалтад буцаах нь Монголын Прокурорын систем үү. Эсвэл чадваргүй хүмүүс тэнд ажиллаж байна, эсвэл бүгдээрээ нэг хүний захилгаар, улс төрийн намын харьяалалаар шийдвэрээ гаргаж байна гэж хардаж байна.
 
- Нэг хүний захилгаар гэлээ. Тэр нь хэн байх уу?
 
- Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нөлөөлдөг гэж хардаж байна. Иргэн хүн хардах эрхтэй. Яагаад гэхээр Батж.Батбаяр Ерөнхийлөгчид нэгэн үнэтэй уран зураг бэлгэлсэн тухайгаа цахим хуудаст жиргэсэн байсан. Нөгөө талаар Батж.Батбаярын дотны найз, гавъяат          хуульч Д.Гоошоохүү, түүний эхнэр Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн гишүүн Б.Сарантуяа нар юм. Тэд Б.Батбаярын нэхэмжлэлтэй хэргүүдийг хянан шийдвэрлэх шүүгчдэд нөлөөлдөг.Мөн Д.Гоошоохүүгийн хүү Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж Б.Батбаярын нэхэмжилттэй  “ Гутал” хувьцаат компанид холбогдох хэргийг шийдвэрлэхдээ илт нэг талыг барьж шийдвэрлэсэн. Мөн 2015 онд УИХ-ын гишүүн Лу.Болдын эзэмшлийн Эрдэнэтийн “ Ачит Ихт”  зэс катодын үйлдвэрийн эзэмшил нь Ерөнхийлөгч Элбэгдоржийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан П.Цагааны гэр бүлийн мэдэлд шилжсэн. Би энэ үйлдлийг  авлигын чанартай гэж ойлгож байгаа. АТГ Лу.Болд, Батж.Батбаяр нарт холбогдуулан шалгаж, яллах дүгнэлттэй прокурорт шилжүүлсэн. 2015 оны 10 дугаар сард Нийслэлийн Прокурорын газраас АТГ-руу буцаад ирэхдээ  Лу. Болдын нэр эрүүгийн хэргээс байхгүй болсон. Үүнийг юу гэж ойлгох вэ. Энэ бол авлига гэж би тодорхойлно. Мөн энэ дашрамд хэлэхэд хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр оффшор данстай хүмүүсийн мэдээлэл олон гардаг хэдий ч үүнийг хэн ч шалгасангүй. Түүнчлэн “Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн Олон улсын Консорциум”-аас Монгол Улсаас оффшор данс эзэмшиж буй төрийн албан тушаалтан, УИХ-ын гишүүдийн нэрсийг гаргаж олон нийтэд ил зарлаж, АТГ-ыг өөрийнхөө үүргийн дагуу ажиллуулахыг мөн шалгах ажиллагаа хэрхэн явагддагт хяналт тавихыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос шаардаж байна. “Эрдэнэт” үйлдвэрийн асуудалд Ц.Элбэгдорж оролцоотой. Тиймээс дуугарч чадахгүй байна.
 
-  “Гутал” хувьцаат компани хэр ажиллаж байна вэ?
 
-Улсад татвараа төлөөд боломжоороо ажиллаад явж байна.
 
Эх сурвалж:www.polit.mn
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших