Нууц мэдээллийн уурхай

Б.Сарантуяа: Урлагийн салбарт 30 жил зүтгэсэн тул төрийн албанд ажиллах саналыг хүлээн авсан

Нийтэлсэн: 2016-10-25 02:59:12

Монгол Улсын Гавъяат Жүжигчин, Зууны манлай эстрадын дуучин, Поп хатагтай Б.Сарантуяа урлагийн тайзнаа уран бүтээлээ туурвисны 30 жилийн ойн баяраа өөрийн үнэнч фэнүүдтэйгээ болон энэ цаг үед хамтдаа байсан рок попын хамтлаг дуучидтайгаа хамт нэгэн үдшийг хамтдаа өнгөрүүлэх гэж байна.  Тус тоглолтын талаар хэвлэлийн бага хурал өнөөдөр Соёлын төв өргөөнд болоо. Хуралд МУ-ын Соёлын Гавьяат Зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Л.Балхжав, МУ-ын Соёлын Гавьяат Зүтгэлтэн "On and off" продакшны захирал С.Ононбат, "Монцамэ" агентлагийн дарга, сэтгүүлч Б.Ганчимэг нар оролцлоо. Тэрээр хэвлэлийн бага хуралдаа өөртэй нь хамт хамгийн олон жилийг өнгөрүүлж, тулж түшиж явсан найзуудаа урьсан байв. Урлагт байсан 30 жилийнхээ хугацаанд тэрээр 21 цомог гаргаж, 22 тоглолт зохион байгуулсан бөгөөд энэ удаагийн тоглолт “The Corporate hotel & convention center”-д энэ бямба гаригийн 17:00 цагаас ганцхан удаа болох аж. Тэрээр Соёлын төв өргөөний дэд даргаар томилогдоод удаагүй байна. Хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчид түүний шинэ албан тушаалын талаар тодруулахад “Монголын рок, попынхонд зориулсан ордон, оффис ч байхгүй, бид айлын шоовдор хүүхэд шиг л явж ирсэн. Яам, соёлын бодлогыг хариуцдаг газрууд нь хөнгөн хөгжмийн хамтлаг, дуучдаа анхаармаар байгаа юм. Урлагийн зах зээлийн бодлогыг төрөөс зохицуулах ёстой байтал ямар ч зохицуулалт байхгүй учраас замбараагүй болж эхэллээ. Манайд боловсон хүчин маш их дутагдаж байна. Би урлагийн салбарт 30 жил ажилласан тул залуу үеийн урлагийнхны зовлонг хамгийн их мэддэг. Тэдэнд тохиолддог хүндрэл бэрхшээлийг туулж ирсэн учраас төрийн албанд ажиллах саналыг хүлээн авсан” хэмээн хариуллаа.

 

 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших