Нууц мэдээллийн уурхай

НМЭГ-ын экс дарга, экс ерөнхий нягтлан, нярав нарын хоёр жил сунжирсан албан тушаалын хэргийг шийдвэрлэжээ

Нийтэлсэн: 2016-10-25 02:29:08

Нийслэлийн Мал эмнэлгийн газрын экс дарга Л.Урансүрэн, санхүү аж ахунй албаны даргаар ажиллаж байсан Ч.Оюун, кассын нярав асан Ө.Гандолгор нартай холбоотой албан тушаалаа хэтрүүлсэн, мөнгө идсэн хээл хахууль өгсөн авсан гэх гэх хоёр жил илүү сунжирч энэ намар шийдэгджээ. Д.Урансүрэн нь П.Б-г дээж авагч, хариу олгогч их эмчийн ажилд томилсныхоо төлөө хоёр ширхэг хонины мах хээл хахуульд авсан, Ө.Гандолгорыг няраваар нэг сая төгрөгийг Ч.Оюунаар дамжуулан авсан хэргэт буруутгагдсан. Харин  Ч.Оюун нь Ө.Гандолгортой бүлэглэн байгууллагынхаа орлогоос 10 саяыг завшсан, Ө.Гандолгор нь хамжигчаар оролцсон гэж яллагдсан. Экс дарга мэдээж хэргээ хүлээгээгүй. Тэрээр мал эмнэлэгт 25 жил ажиллаж байгаа гээд “...миний ажлыг авсан Нарантуяа гэх хүн прокурорт гомдол гаргасан, прокурор уг гомдолыг хэрэгсэхгүй болгож шүүхээс намайг ажилдаа буцаж орох шийдвэр гаргахад Нийслэлийн прокурорт хандсан. Ингээд надад 2014 онд эрүүгийн хэрэг үүсгээд одоог хүртэл шалгаж байна. Намайг үндэслэлгүйгээр энэ хэрэгт холбогдуулж байна. Анх Б гэдэг залуугаас нэг сая төгрөг надад өгсөн гэсэн мэдүүлэг авсан байсан. Нарантуяагийн хуулийн зөвлөх Отгон гэх хүн бүх ажилчдын дунд Урансүрэн даргын эсрэг мэдүүлэг өгөх хүн байна уу гэж асуусан байсан. Тэгээд миний эсрэг мэдүүлэг гаргуулж аваад хариуд нь тооцооны нягтлангийн албан тушаалд томилж өгнө гэж амласан гэсэн. Мөн Б нь хоёр хонины махны асуудлаар өргөдөл бичиж өгсөн байдаг. Энэ хүмүүс намайг буцааж ажилд маань оруулахгүйн тулд ийм үйл ажиллагаа явуулж байна. Би Б-г түр орон тоонд хоёр удаа авсан. Гэтэл Нарантуяа нь их эмчээр авч цалинг нь нэмсэн.....Оюун нь Урансүрэнг заавал чирнэ шүү гэж.Гандолгорт хэлсэн байсан” гэжээ. Харин НМЭГ-ын удирдлага нь “…мал эмнэлгийн шинжилгээний орлогоос 2011 онд 12.1 сая төгрөгийг тушаалгүй ашигласан энэ талаар хамтран ажиллаж байсан баг эмч, захиргааны зөвлөлд ажиллаж байсан хүмүүс нь мэднэ. Нийслэлийн аудитын газраас шалгасан шалгалтын актаар 19.9 сая төгрөгийг зориулалт бусаар зарцуулсан гэж тогтоосон...Кординат аудитын газраас орсон шалгалтанд 12,1 сая төгрөг, Акпар аудитын шалгалтаар 10,7 төгрөгийн акт тавигдаад баримтаар нотлогдсон байсан юм. Эдгээр мөнгөнөөс Акпар аудитын тавьсан таван сая төгрөг нь төлөгдөж үлдэгдэл 5,7 сая төгрөг нь төлөгдөөгүй байгаа. Эдгээр актууд өмнө нь ажиллаж байсан Урансүрэн дарга болон ерөнхий нягтлан Оюун, няраваар ажиллаж байсан Гандолгор нарын хууль зөрчиж хувьдаа завшсантай холбоотой. Хавар ажилд орсон чинь компьютер мэдээлэл технологын ажилтан Б нь үнэхээр хүнд газар юм, Урансүрэн, Оюун нарын дунд хэлмэгдээд ажлын байр өөрчлөгдөөд ажиллахад хүнд байна гэж надтай уулзсан. Ажил орохдоо нэг сая төгрөгний хахууль Оюунаар дамжуулан Урансүрэнд өгч ажилд орж байсан талаараа өөрөө надад хэлсэн юм. Гоц халдварт шувууны “ньюкастл” өвчин гарсан үед “Нион Шель” компани нь 4600 орчим орчим шувуу устгасны төлбөрт нийт 165 сая төгрөгийн үргүй зардалд гаргасан энэ талаар Онцгой байдлын газар, НМХГ-д нотлох баримтууд нь байгаа. Энэ үед мэргэжлийн бус хүн даргаар ажиллаж байсны хувьд мал эмнэлгийн албаны шуурхай бэлэн байдал алдагдаж хувь хүн байгууллага “Нион Шель” компани нь  улсыг хохироосон” гэжээ. /үргэлжлэл бий/

 
НУУЦ.мн
 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших