12 настай хүү 11-тэй үеэлтэйгээ гэрлэжээ
Нийтэлсэн: 2016-10-24 05:48:51
Кайр хотоос 75 км зайтай орших нэгэн хотод Насер Хасан гэдэг чинээлэг эр том хүү 12 настай Омараа үеэл нь болох 11-тэй Шарамтай гэрлүүлж нижгэр хурим хийжээ. Египет улсад 18-аас доош насныхныг гэрлүүлэхийг хуулиар хориглосон тул энэ удаад түгээмэл хэрэглэдэг залийн дагуу хурим биш сүй тавих ёслол найр хэмээн зарласан байна.
Хөдөө орон нутаг 15 настай охидыг хүчээр хадамд гаргаж богтлох нь хэвийн үзэгдэл ч энэ удаад дөнгөж 11-12 насны хүүхдүүдийг гэрлүүлсэн нь хүүхдийн эрхийг хамгаалагчдын тэвчээрийг барсан байна. Тэд энэхүү хуримыг шалгаж үзэхийг орон нутгийн эрх баригчдад шаарджээ.
Энэ улсад охидын 20 орчим хувь нь 18 нас хүрээгүй үедээ богтлогдон нөхөрт гардагаассурч боловсрох зэрэг олон эрх нь хаагдаж зөрчигддөг гэнэ. Гэтэл энэ удаад ч гэсэн эрх баригчид нутгийн баян эр Насер Хасаны талд оржээ. Тэд шалгаж үзээд энэ нь хурим гэрлэлт бус ердөө сүй тавьсаны найр хийсэн байна гэж мэдэгджээ.
.
NUUTS.mn