5 настай охин ламд хүчирхийлүүлснээ аймшигт зургаар илэрхийлжээ
Нийтэлсэн: 2016-10-21 08:17:52
The Daily Mail-д мэдээлснээр Бразильд эцэг эх нь таван настай охин нь бэлгийн хүчирхийлэлд өртсөнийг нь зурсан зургаас нь тааварлаж мэдсэн хэрэг гарчээ. Монтис –Клавис хотын 34 настай эцэг Жоао да Сильвагийнн таван настай охин орон нутгийн сүмийн лам да Сильвагийн хичээллүүлдэг бурханы сургаалийн сургалтнаас ирэхэд айж мэгдсэн бараг л ухаанаа алдсан гэмээр болчихсон байдгийг анзаарчээ. Сүүлдээ сургалтанд явахаас эрс дургүйцдэг болжээ. Хар таамаг төрсөн эцэг эх нь хүүхдийн сэтгэл судлаачид хандахад бэлгийн хүчирхийлэлд өртсөн байж магадгүй тул хэрэглэдэг зүйлээс нь сэжигтэй зүйл гарах эсэхийг шалгахыг сануулжээ. Эцэг эх нь удтал хайсны эцэст зурсан зургуудаас нь энэ аймшигт зургийг олсон байна.

Уг зурагт хүүхдийн дээр гарсан урт орхимжит хүнийг дүрсэлсэн байжээ. Мөн дор нь байгаа хүүхэд хэрхэн уйлж орилж байгааг харуулах гэсэн нь тод харагджээ.

Болсон явдлыг сэжиглэсэн эцэг эх нь цагдаад хандсанаар бузар ламыг баривчилсан агаад эхний байцаалтаар хэргээ хүлээсэн гэнэ.
NUUTS.mn
