Нууц мэдээллийн уурхай

Нэг настай хүүхэд барьцаалж 100 сая төгрөг нэхсэн З.Гантуяа гэж хэн бэ...

Нийтэлсэн: 2016-10-21 01:28:36

Тэрээр Сэлэнгэ аймагт төрсөн, үсчин гоо сайханч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Иргэний харъяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Сэлэнгэ аймаг дахь газарт шалгагчаар ажилладаг байжээ. Тэрээр  2015 оны 12-р сарын 7-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22-р  хороо, ... тоотод цаасны хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн иргэн Б.О-аас “100 сая төгрөг гаргаж өгөх”-ийг шаардан, түүний 1 нас 7 сартай охины биед хөнгөн гэмтэл учруулан барьцаалахыг завдсан , 2015 оны 12-р сарын 17, 18-ны өдрүүдэд Сонгинохайрхан дүүргийн 22-р  хорооны нутаг дэвсгэрт Б.О, Б.Б, Б.О нарын утасны ... дугаар луу өөрт нь “20 сая төгрөг шилжүүлэн өгөх”-ийг шаардаж “хэрэв өгөхгүй бол гэр бүлийнх нь нэр хүндийг гутаасан мэдээ, баримтыг интернэт орчинд тараах”-аар заналхийлсэн мессеж илгээсэн,гэмт хэрэг үйлдсэн. т тус тус холбогджээ. Болсон явдлын тухай хохирогч Б.О нь “...2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр миний ... дугаар руу нэг эмэгтэй хүн яриад Дүүргийн Эрүүл мэндийн төвөөс хүүхдийн амны хөндий үзэж судалгаа авъя гээд залгахаар нь би гадуур ажилтай явж байна, өнөөдөр хүүхдээ үзүүлж амжихгүй гэсэн. ... 12 цагийн үед дүүргээс хүүхдийг чинь үзэхээр гэрийн чинь гадаа ирчихлээ, хүүхдээ дулаан хувцаслаад аваад гараад ир гэж ярихаар нь би охиноо хувцаслаад эгчийн  хамт гарахад энэ судалгааг бөглөөд хүүхдийнхээ ягаан дэвтрийг аваад гараад ир гээд өгөхөөр нь би гэртээ ганцаараа орж судалгааг нь бөглөчихөөд хүүхдийнхээ ягаан дэвтрийг аваад гарч ирсэн. Тухайн үед манай эгч охин Мишээлийг тэврээд гадаа хашаанд салхилуулж байсан. Судалгаагаа өгөхөд эмэгтэй манай эмч энэ хавиар хүүхдүүд үзэж байгаа аяар танайд ирж хүүхдийг чинь үзнэ гээд л машинд суугаад явсан. 12-р сарын 4-ний өдөр өнөөх эмэгтэй залгаад “Дүүргээс ярьж байна, хүүхдийн сэтгэл зүй гээд 2-р  үеийн судалгаа авч байна” гэж над руу ярихаар нь өмнө нь та нар ирээд амны хөндий үзнэ гээд үзээгүй шүү дээ гэж хэлэхэд одоо очихдоо амны хөндийгөө үзээд судалгаагаа авна гэсэн...би ганцаараа хашааны гадаа гарахад өмнө нь ирж судалгаа бөглүүлж авч байсан эмэгтэй маск зүүчихсэн хар бараан өнгийн куртик өмсчихсөн байсан. Хатуу хавтсан дээр судалгаа тавьчихсан энийг бөглөөд хүүхдээ хооллоод дулаан хувцаслаад хүүхдээ аваад гараад ирээрэй гэж хэлэхээр нь би манай хүүхэд дөнгөж саяхан сэрсэн хоол хийж амжихгүй гэж хэлэхэд нөгөө эмэгтэй хүүхдээ хөхүүлчихээд гараад ир, хэлэн дээр нь өнгөр тогтоох шаардлагатай гэж хэлэхээр нь би судалгааг нь гэртээ орж бөглөчихөөд охиноо хувцаслаад охинтойгоо хоёулаа гарахад нөгөө эмэгтэй хашааны гадаа зогсож байсан. Бөглөсөн судалгаагаа өгөхөд буцааж надад өгөөд танай хүүхэд чинь хэр их бишүүрхдэг вэ? Тэвэрч үзье гэхээр нь би судалгаатай хавтсыг нь аваад охиноо өгөхөд тэвэрч байснаа чи ороод хүүхдийнхээ ягаан дэвтрийг аваад ир, би хүүхдийг чинь тэвэрч байя гэхээр нь манай хүүхэд танихгүй хүнээс бишүүрхээд байдаг юм,  хүүхдээ аваад орчихъё гэж хэлээд гэртээ орсон. Ягаан дэвтрийг аваад буцаж гарч ирэхэд нөгөө эмэгтэй одоо эмчид үзүүлэх юм чинь би тэвэрчихье гэхээр нь хүүхдээ өгөөд тэврүүлээд  машин руу алхаж байтал куртикнийхээ халааснаас шар саарал иштэй 10 см орчим урттай хутга гаргаж ирээд манай охины зүүн хацарт нь тулгаад “одоо чи эргэж хараад яв, би охиныг чинь аваад явна” гээд хутгаараа намайг чичээд байхаар нь би охиноо булааж аваад чи яасан мэдрэл муутай юм бэ? гэж хэлэхэд шууд машин руугаа зугтаад суугаад явсан..” гэжээ. Харин хохирогчийн аав нь “...тухайн өдөр 13 цагийн үед ажил дээрээ байхад утсанд маань ойр ойрхон мессеж ирээд байсан. Гараад үзтэл “Танай ач охиныг барьцаалах гэж оролдсон хүн байна. Би уучлалт гуйдаг хүн биш” гэсэн маш олон мессеж ирүүлсэн байсан. Тэгээд охин руугаа ярихад миний утсанд бас ирсэн гэхээр нь Сонгинохайрхан дүүргийн цагдаа дээр очсон. 18-ны өдөр “Яагаад мөнгөө хийхгүй байна, 15 минут өнгөрлөө” гэсэн утгатай мессеж ирсэн. Улмаар цагдаагаар мануулж хоносон” гэжээ. З.Гантуяагийн сүрдүүлсэн мессеж нь хүн “айхаар” лут байсан. Тэрээр  “танай гэр бүлийнхнийг би маш сайн судалсан учраас цагийн дотор миний дансанд мөнгө хийхгүй бол би фэйсбүүкийн хүн их группэд танай гэр бүлийнхний тансаг хурим, зугаалга гээд зургуудыг хүний үнэргүй баячуудын тансаглал гарчигтай тавина. Яг цагийн дараа би интернэтэд зураг тавина” , “...яаралтай мөнгө хэрэгтэй байгаа болохоор ингэж байна, намайг барьлаа гээд ялгаагүй, илүү ширүүн болох байх, та нар баячууд биз дээ, 20 сая хоолны мөнгө л баймаар”, “...бүгдийг ингээд дуусгая гэж бодсон юмсан, та нар мөнгө харамлаад барих гээд улайраад байвал би юу хийхийг харж бай” гэх мэтээр сүрдүүлж байжээ. Бүр хохирогчид өгч бөглүүлээд байсан судалгааны хавтасны сүүлийн хуудсанд “3 цагийн дотор 100 сая төгрөг бэлд, цагдаа сэргийлэхэд хэлэх юм уу араас хөөх оролдлого хийвэл бид хүүхдийг чинь аваад тэр чигээрээ алга болно, хүүхэд чинь та нарт 100 саяас илүү үнэтэй гэж найдъя 3 цагийн дараа хаана мөнгө авах, яахаа утсаар хэлж мэдэгдэнэ, 100 сая төгрөгийг ямар нэгэн хэл үггүйгээр дансанд хийвэл хүүхдээс чинь ширхэг ч унагахгүйгээр буцааж өгнө, 20000-тын дэвсгэртээр 100 сая төгрөгийг бэлд, аминд тулсан мөнгө хэрэгтэй нэг нь танай хүүхдийг нухчиж магадгүй нийгэм хэцүү болж “ хэмээн компюьтерээр  шивсэн байсан гэнэ.  З.Гантуяа  нь мөнгөө “Зүрх бүхний төлөө” ТББ-ын дансаар авахаар төлөвлөсөн байжээ. Фэйсбүүкд тавигдсан хандивын караас дансыг нь олж авсан гэнэ. Энэ тухай   тус ТББ-ынхан “..нэг эмэгтэй хүн нэрээ хэлээгүй яриад “та нар Батсүмбэр явах гэж байгаа “Зүрх бүхний төлөө” ТББ-ын хүн мөн үү” гэж ярихад тийм байна гэж хэлэхэд би танай хандивын данс руу 200 мянган  төгрөг хандивлах гэж байгаад 20 сая төгрөг байгууллагынхаа данснаас шилжүүлчихлээ, хэрэв танай дансанд мөнгө орсон байвал 500 мянгыг дансандаа үлдээгээд өдөр 16 цагаас өмнө аваад манай байгууллагын данс руу хий гэж ярьсан...” гэжээ.  20 сая төгрөг шилжигдсэн сургаар ТББ-ынхан банк тартал хүлээсэн аж.
 

НУУЦ.мн

 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших