Нууц мэдээллийн уурхай

Зургаан настай хүүгээ гэр орны ажилд сургасан ганц бие ээж шүүмжлэлд өртжээ

Нийтэлсэн: 2016-10-20 06:43:36

Мичиган мужийн Николь гэдэг хүү охин хоёртой өрх толгойлсон эмэгтэй гэр орны өдөр тутмын ажил хийдэг зургаан настай хүүгийнхээ зургийг цахимаар цацсан нь олон нийтийн дунд том маргаан дэгдээжээ. Ээжийнхээ зааж сургасны дагуу бяцхан хүү угаалгын болон аяга таваг угаах машиныг чадварлаг ажиллуулж  бүр хийн зуухан дээр жигнэмэг жигнэж чаддаг болжээ. Гэр цэвэрлэх хог хаях нь хөнгөхөн ажил нь гэнэ.

 -Би хүүгээ зөвхөн эмэгтэйчүүдийх гэх гэр орны ажилд сургаж байгаа. Муугаар бодоход том болсон хойноо ганцаараа хоцорвол хэний гарыг харалгүй хоолоо хийгээд хувцсаа угаачихна. Гэр бүлтэй болбол эхнэрдээ туслаж чадна. Биднийг бага байхад гэрт ч сургуульд ч гэр орны ажлын иймэрхүү дадалд сургадаггүй байсан. Тийм ч учраас би хүүгээ ирээдүйд нийгэмд хэрэгтэй хүн болгохын тулд энэ бүхнийг зааж сургаж байгаа юм. Миний хүү гэр орны ажилд нухлагдлаа гээд эрэгтэйлиг шинжээ алдаж эмэгтэйлиг болохгүй. Хоол хийх шал угаахыг дорд муу ажил гэж үздэг хүмүүсд хүртэл тэр бүхнийг хийгээд сурчихгүй яав даа гэж харамсах өдөр ирдэг л юм-

Харин олон нийтин тодорхой хэсэг Николийг эрэгтэй хүүхдийг багаас нь эмэгтэйлиг зан дадалд хэвшүүлж буруу зүйл хийж байна хэмээн шүүмжилжээ. Тэр тусмаа өрх толгойлсон эмэгтэйн хувьд хүүгийнхээ эр хүний шинж чанарыг нь алдагдуулж байгаа нь ирээдүйд том алдаанд хүргэнэ гэж анхааруулсан байна.
 

НУУЦ.мн

 

Нийт сэтгэгдэл: 1
  1. зочин /43.242.243.151/ 2018-05-03 23:52:39

    Үнэн шүү. Эрэгтэй хүүхдийг тийм ажилд дасгаж хэрэггүй. Хүйсийн онцлогоор хийх ажлууд байдаг шүүдээ тэрийгээ л хийх хэрэгтэй.

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших