Нууц мэдээллийн уурхай

Ардаа хятад эзэнтэй гэх “Их мандал хүрд ресурс простектинг” нь Засаг дарга нарын хуурамч бичгэнд хууртжээ

Нийтэлсэн: 2016-10-20 06:10:03

АМГ-аас зарладаг цахим сонгон шалгаруултанд нэг том компани нэлээд олон охин компани байгуулан оролцдог. Олон компани нь оролцох тусам ялах магадлал нь ихэсдэг нь мэдээж. Д.Чинцог гэдэг монгол захиралтай “Их мандал хүрд ресурс простектинг” нь 2015 оны цахим сонгон шалгаруулалтанд нийтдээ 20 гаруй охин компани байгуулан оролцсоноос 16 нь ялжээ. Ийнхүү тэд сонгон шалгаруулалтыг хуурч дөнгөсөн ч өөрсдөө эргээд аймгийн Засаг дарга нарын дэмжсэн бичиг гэдэг зйүл дээр хууртагдсан гэнэ. Бүр захирал гуай багынхаа сайн найзад мадлуулаад 37 сая төгрөгөө залилуулжээ. Ашигт малтмалын хуулиар АМГ-аас тусгай зөвшөөрөл авах компаниуд хайгуул олборлолт хийх аймгийнхаа Засаг даргаас дэмжсэн бичиг гаргуулж ирэх ёстой. Энэ нь ихээхэн ярвигтай бас хөөцөлдөлгөө их ордог ажил аж. “Их мандал хүрд ресурс простектинг”  лицензээ авахын тулд Говь-Алтай аймагт 9 талбай,  Төв аймагт 2 талбай,  Хэнтий аймагт 5 талбай дээр саналын хуудсан дээр аймгийнх нь Засаг даргаар дэмжсэн бичиг гаргуулах  хэрэгтэй болжээ.  Дэмжсэн бичгийг захирлынх нь хамаатан садны нэр дээр байгуулсан “Гэгээн Лотос”, “Угтаал 3 уул”, “Эй Би Пи деволопмент”, “Их очир мандал ресурс проспектинг”, “Алтан жигүүр майнинг”, “Эрдэнэс дисковери”, “Таван од ресурс” зэрэг  компаниудын нэрээр авах ёстой болжээ. Монгол захирал өөрөө хөөцөлдсөн ч хамгийн ойрын Төв аймгаас эхлээд гацжээ. Энэ үед түүний багын найз гэх Гантөмөр гарч ирсэн байна. Тэрээр компаний захирал найзаасаа мөнгө зээлээч гуйдаг байж. Найздаа залилуулсан захирал “...чи Төв аймгийн асуудал дээр гацаад байгааюмуу, яриад байсан чинь манай Азаагийн хадам аав нь Төв аймгийн Засаг даргыг таньдаг юм байна, би зуруулаад өгье гээд 2 ширхэг саналын хуудас аваад явсан. Тэгээд 2-3 хоногийн дараа за болсон гээд бариад ирсэн юм. Би тэр бичгийг нь АМГ-ын бичиг хэрэгт өгөөд Г-д 10 сая төгрөг өгсөн. Дараа нь  Говь-Алтайн 7 бичиг хийлгэх шаардлагатай талаар ажлынхаа хүмүүстэй ярьж байхыг Г сонсоод ямар ч асуудалгүй, Насаа ах засаг даргатай нь найз гэсэн. Насаа гээд ахтай нь уулзаад танилцахад засаг даргыг нь танина, наад ажлыг чинь бид хийчихье, чи хэдэн цаас өгчих гэж хэлээд надаас 7 ширхэг бичиг аваад явсан. Хоёр хоногийн дараа , чи 1 бичигт 5 сая өгчих гэхэдэ нь гурвыг өгье гэсэн. Энэ үед бусад аймгаас дэмжихгүй гэсэн бичиг АМГ-д ирсэн байхаар нь нэг бичиг дээр 3 сая гээд нийт 7 бичигт 20 саяыг өгье гэсэн. Тэр хоёр бичгээ аваад ирсэн. Үзэхэд гарын үсэг нь хоорондоо их адилхан байсан тул ямар адилхан гарын үсэгтэй юм бэ гэхэд Насаа аваад үзсэнээ нэг дор зурж байгаа гарын үсэг адилхан л байдаг шүү дээ, тэгээд ч энэ зураас нь өөр байна, энэ бичиг нь өөр байна гэж хэлсэн. Мөн  тамга тэмдэг нь ямар тод юм бэ, скайнардаад хийчихсэн юм биш биз гээд хэлэхэд юу гэж тийм юм байдаг юм бэ гэсэн. Тэгээд би АМГ-ын үүдэнд 20 сая төгрөгөө өгсөн. Говь-Алтайд ахин хоёр саналын хуудас ирэхэд нэгийг нь 3 саяаар тохирсон. Тэр хоёр ердөө хоёрхон өдрийн дотор Засаг даргаар нь гарын үсэг зуруулаад ирсэн. Ямар хурдан юм бэ гэхэд өдөртөө давхиад яваад ирнэ шүү дээ гэсэн. 2015 оны 12-р сард Хэнтийн 5 саналын хуудас гарч ирэхээр нь би мөнгө цаас гэхгүй өөрөө болгоё гэж бодоод хөөцөлдөөд  сар явсан боловч бүтээгүй. Тэгээд тэр таван бичгийг  14 саяар тохирсон” гэжээ. Ийнхүү аймгуудын Засаг дарга нартай танил найз нарынхаа ачаар бүх саналын хуудсанд дэмжсэн гарын үсэг зуруулсан  “Их мандал хүрд ресурс простектинг”-ын захирлыг санаа амар суухад энэ оны 2-р сарын эхээр АМГ-аас дууджээ. Очиход өнөөх найз нараараа хийлгэсэн 16 ширхэг саналын хуудсыг нь ширээн дээр ирийлгээд тавьчихсан, энэ бүх хуудас хуурамч гэж мэдэгдэн цочиролд оруулсан гэнэ. Гэтэл гурван найз нь бүгдийг нь хотод компьютерийн үйлчилгээ эрхэлдэг Б.Э гэдэг залуугаар хийлгээд өгсөн байжээ. Тэрээр “...бид нар хужаа нартай хамтарч ажилладаг, энэ бичгийг ах нартаа хийгээд өгөөч, ямар нэг асуудал байхгүй, хамгийн гол нь бид нар мөнгөө авах юм бол ажилчиддаа цалингаа өгөх хэрэгтэй байна гээд маш их гуйсан. Би тухайн үед болохгүй гэж хэлсэн боловч ах нартаа туслаач гээд гуйгаад, сүүлд нь надад мөнгө өгье гэсэн. Миний ажлын байрны түрээс нэхэгдээд байхаар нь хүнд туслаж байгаа юм байна гэж бодоод өөрийнхөө чадахаар бичгийг нь хийж өгсөн...” гэжээ. Харин захирлын багын найз нь “...анхаасаа залилах санаа байгаагүй. Хохирогч өөрөө надад ийм ажил байна, миний найз хөөцөлдөөд өгөх боломж байна уу гэж санал тавьсан. Бидэнд ямар ч урьдчилгаа мөнгө өгөөгүй  учраас тодорхой хэмжээний зардал мөнгө гарч хөөцөлдөж явсан. Үнэхээр бүтэхгүй болсон. Хохирогч манай хужаа эзэн ямар ч урьдчилгаа мөнгө өгөхгүй гэж байна гэхээр нь  ард нь хужаа хүн байгаа юм чинь гэж бодоод үүнийг хуурамчаар үйлдээд өгье, ноцтой зүйл байхгүй байх гэсэн бодол төрөөд хийсэн...” гэжээ.
 

НУУЦ.мн

 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших