Яндандаа гацсан азгүй эрийг дөрвөн цагийн дараа гаргаж авчээ
Нийтэлсэн: 2016-10-20 02:52:18
Аризона мужийн Таскон хотын 26 настай залуу эр гэртээ түлхүүрээ мартчихаад байшингийнхаа яндангаар орохоор шийджээ. Гэтэл яндан нь хэтэрхий нарийхан байж таарсан ч зүтгэсээр байгаад ороод яг тэхий дунд нь таг гацсан байна.
Хөө угаараар дүүрэн янданд гацсан тэрээр дөрвөн цагийн турш тусламж дуудан орилсон ч хэн ч сонсоогүй аж. Таван цаг дөхөж байхад хөрш нь азаар сонсож гал командынхан ирэн хөө тортгонд уурхайчин шиг тас харласан түүнийг яндангаас гаргаж авсан байна.
NUUTS.mn