Ардын намын мисс дарга арслан Оюунболдын эхнэрийг ажилд авчээ
ГЯ,СЯ эсвэл ТӨХ-ны алинд нь харьяалагддаг нь мэдэгдэдгүй Дипломат Байгууллагын Үйлчилгээ Аж Ахуйн Газрын даргаар Ардын намын мисс Ё.Нямжав очсон. Мисс даргыг ирсэн даруйдаа залуу хүний эрч хүчээр ажлыг гялалзуулж өгөх нь хэмээн хүлээж байсан хүлээлтийг өнгөрсөн долоо хоногт өрнөсөн томилгоонууд нь үгүй хийжээ. Мисс дарга өдгөө 100 гарсан орон тоотой байгууллагадаа дахин 20-иод хүн авч захиргаа удирдлага, санхүү, хангамж зэрэг албандаа хурган дарга менежерийн албан тушаалд томилогдсон байна. Хэлтсийн дарга байсаар байтал ахин нэг дарга, нярав нягтлангуудтай зэрэгцэн ахин шинэ орон тоонууд гаргасан тухай ажилтнууд нь гайхан шивэр авир хийн сууна. Өмнөх даргын үед хангамжийн баахан ажилтнууд ажиллаж байгаа бол өдгөө тэдэнтэй ажил үүргийн хувьд давхацсан менежерүүд ажилд нэмж орсон байна. Олны танилаас улсын арслан Оюунболдын эхнэр нэлээд том албан тушаалын менежерээр томилогдсон гэнэ. Арслан сонгуулиар Хэнтийд нэр дэвшээд гарсан Ардын намын гурвад ажилласан, тэдний “шахаасаар” эхнэр нь хурган дарга болсон тухай яриа таржээ. Мөн Монголын зохиолчдын эвлэлд удирдах ажил хийж байсан хүн менежерээр томилогджээ. Түүнийг зохиолч найрагч гишүүн Г.Мөнхцэцэгийн “чихээс” гэх барин тавин хардлага “тэнэж” явна. Мисс даргын томилгооны нэг “сайн” тал нь тэрээр халаа сэлгээ хийгээгүй агаад зөвхөн шинэ хүмүүс авч байгаа гэнэ. Нэгэнт халаа хийгээгүй тул ажил үүрэг нь давхацсан баахан ажилтнууд ДБҮААГ-аар дүүрч байна. Мөн бас нэг “авууштай” тал нь мисс дарга арслангийн гэргий гэх мэт өөр шигээ үзэсгэлэн төгөлдөр залуу сайхан хүмүүсээр албан газраа “чимээд” эхэлжээ. Энэ нь цагтаа царай жаахан тиймхэн сайдууд гэгддэг байсан Лу.Болд, Л.Пүрэвсүрэн нарын гэх хүмүүсд айдас төрүүлж байна.
НУУЦ.мн