Нууц мэдээллийн уурхай

Засаж байсан есөн машинаа шатаасан хэргийг вьетнамчууд ихэд нууцалж байна

Нийтэлсэн: 2016-10-14 07:36:56

Алдарт вьетнам засварчдын нэр хүндийг сэвтээсэн хэрэг гарсаныг засварын бизнес эрхэлдэг вьетнамчууд ихэд нууцалж байгаа гэнэ. Нгүен овогт Ван Гуанг нь цагаан сарын өмнөхөн Баянзүрх дүүргийн 16-р хороонд орших “БУЭ” гэдэг компаний авто засварын газарт хийн гагнуур ажиллуулж байгаад гал алдан уг засварын газарт байсан есөн машиныг шатаан засварын газраа ч хайлуулах дөхжээ. Шатаж гэмтсэн машинууд нь Тоёота Прадо, Мицибушу Мини Кап Истана Тоёота Приус-20 зэрэг маркийнх байжээ. Эзэмшигчидэд нь 700-11.5 сая төгрөгний хохирол учирсан нь бараг 90 гаруй сая төгрөг болсон гэнэ. Гэсэн ч болсон явдлыг хав дарах гэсэн вьетнамчууд дор нь засаж янзлаад өгчээ. Шаварт унасан шарын эзэн гэдгээрээ Нгүен овогт Ван Гуанг өдөр шөнөгүй ажиллажээ. Ар гэрээс нь туслалцаа ирсэн аж. Гал гардаг орой тэрээр монгол найз хүүхнээ авчирч шөнө орой болтол байсан аж. “Галдагч” вьетнам  заварчин “…засварын граж дээр найз охин О-гийн хамт гражид ирэхэд Күй буюу нутгийн залуу байж байгаад ажлаа дуусгаад яваад өгсөн. Харин би Истана маркийн машины сэвийг гаргах зорилгоор хийн гагнуур халааж хонхойсон хэсгийг нааш нь татаж янзалж байгаад дараа нь гар татагчаар янзалж татаж байгаад 02 цаг 45 минутын орчим ажлаа дуусгаад найз охин хамт граж түгжээд гарсан. …би хийн гагнуураар машины сэвтэй хэсгийг нь халааж байгаад татсан. Тухайн гал гардаг өдөр 9 машин байсан …” гэжээ. Машинууд нэлэнхүйдээ шатаж дээр нь дээврийн мод нь уначихсан байжээ. Ле овогт Су Күй нь граашийнхаа хажууд амьдардаг ч машинуудыг амжиж гаргаж чадаагүй аж. Харин Ван Гуанг нь Маахуурын гражийн засварчин гэнэ.

 
 
НУУЦ.мн
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших