Сэргэлэн гэдэг өвөрлөгч “сэргэлэнтээд” 106 сая төгрөгний залилан хийжээ
Нийтэлсэн: 2016-10-14 01:32:32
Хятад улсын тусламж хөрөнгөөр олон төсөл хэрэгжиж байгаатай холбоотойгоор хятад, өвөрлөгчид далимдуулан залилан их хийдэг болжээ. Өвөр Монголын Жирэм аймагт төрсөн Сэргэлэн нэрэндээ таарсан сэргэлэн өвөрлөгч эр нь А.Ц-гаас “Амгалан ДЦС-ын сантехникийн ажил хийлгэнэ” хэмээн 10 сая, нутаг нэгт Ц.Өлзийбатаас мөн станцын “сантехникийн угсралтын ажилд хамтран хөрөнгө оруулалт хийж зарцуулна” хэмээн 2265 доллар, Ц.А-ээс “Амгалангийн ДЦС-д сантехник угсралтын ажил авч өгөх тул батлан даалтын мөнгө өг” хэмээн хэлж итгүүлэн 4.0 сая, М.М-гаас “Амгалангийн цахилгаан станцын барилгад будгийн ажил хийхэд мөнгө хэрэгтэй байна, 7 хоногийн дараа 25 сая болгож өгнө” хэмээн хуурч мэхлэх аргаар 20 сая, О.Б-аас “Амгалан дахь цахилгаан станцад 160 сая төгрөгийн будгийн ажил олж өгнө” хэмээн хэлж итгүүлэн 10 сая , М.Н-аас “Амгалан дахь цахилгаан станцад будгийн ажил хийгээд 60 сая болгож өгнө” хэмээн хэлж итгүүлэн 20 сая төгрөг тус тус залилжээ. Тэрээр хохирогч нарыг Амгалангийн станцын барилгад дагуулж орох, хятадуудтай уулзуулаад хуурамч орчуулга хийх, хятад хэлээр бичигдсэн гэрээ үзүүлэх зэргээр итгүүлсэн. Хохирогч М.М “Би Сэргэлэнтэй 2015 оны 10-р сарын эхээр танилцаж байсан. Намайг хуулийн байгууллагын хүн танилцуулж өгсөн болохоор нь би итгэж байсан юм. Маргаашнаас Сэргэлэн нь над руу залгаад гоё ажил байна гэж хэлсэн. Уулзахад “гоё бизнес байна, 20 саяыг . олоод өгөх юм бол 7 хоногт мөнгийг чинь өсгөж өгье, энэ гоё ажлаа алдах гээд байна, зуулчилж өгсөн хүн маань надаас хахуулийн мөнгө нэхээд байна” гэж хэлж байсан…Амгалан цахилгаан станц руу дагуулж ороод Сэргэлэн нь хятад хүмүүстэй уулзаад яриад байсан. Би найзтайгаа зөвлөлдөөд Сэргэлэнд машинд байхдаа 20 сая төгрөг өгсөн. Би Баярхүү гэдэг эмэгтэй рүү ярихад би Сэргэлэнгийн эхнэр нь байгаа юм хоёулаа уулзая гэхээр нь уулзсан. Би болсон үйл явдлыг ярихад би 4-5 сартай жирэмсэн гэж уйлаад, би дүүтэйгээ очиж зөвлөлдөөд таны мөнгийг дүүгээсээ зээл аваад өгье гэж хэлсэн. Сэргэлэн нь гуйж байгаад машинаа барьцаанд өгсөн.Би Сэргэлэнгийн юмыг булааж аваагүй” гэжээ. Хохирогч М.М нь: “... Сэргэлэн ахиж утасдаад Жуков дээр өдөр нь уулзахад “Амгалан цахилгаан станцын будгийн ажлыг нь би хийж байгаа юмаа будгаа авах мөнгө шаардлагатай байна, 20 сая төгрөг 7 хоногийн хугацаатай хэрэгтэй байна. Тэгээд будсаныхаа дараа би 80 сая төгрөг авна, чиний мөнгийг 7 хоногийн дараа 25 сая болгоод өгнө гэхээр нь би хүнээс мөнгө асууя гээд салсан юм… намайг станц руу дагуулж ороод заагаад энэ хэсгийн шалыг будна, гадаа байгаа жижиг янданг заагаад энийг будна гэсэн, мөн хятадуудын амьдарч байгаа өрөөнд ороод мэндлээд юм яриад надад будагны ажлаа ярьчихлаа гэж үнэмшил төрүүлсэн... Бүрнээ бид хоёр 20 сая төгрөг болгож өгөөд мөнгө авсан гэсэн баримт бичүүлж авсан юм... 10 хоногийн дараа утсаар ярихад Ван даргатай гэрээ байгуулах гэж байна, мөн дээрээс нь дахин хэдэн ажилтан авч байна гэж хэлсэн. Сэргэлэнг мөнгө өгөхгүй байхаар нь Амгалангийн цахилгаан станц дээр очоод нэг хүнтэй уулзахад Ван гэж дарга байхгүй. Мөн дээрээс нь та будгийн ажил гэж ирсэн 4 дэх хүн болж байна гэж хэлсэн. Тэр үеэс эхэлж би залилуулснаа мэдсэн” гэжээ. Тэрээр “Тэгш тэшин” гэдэг компанитай байсан аж. Амгалангийн станцыг барьсан хятадууд нь “… Манайд ийм нэртэй туслан гүйцэтгэгч компани байхгүй. Харин цонхыг суурилуулахаар, газар шорооны ажил хийлгүүлэхээр монгол компанитай гэрээ хийсэн. Түүнээс өөрөөр Хятад компани, иргэнтэй гэрээ хийгээгүй” гэжээ.
