Нууц мэдээллийн уурхай

Үнсэлцэх үед кокайн биед нь “нэвтэрсэн” хэмээн дэлхий аваргын эрхийг хасахаас татгалзжээ

Нийтэлсэн: 2016-10-08 02:55:34

 
Сэргээш хэрэглэсэнээ хамгийн тэнэг гэмээр хэлбэрээр тайлбарласан ч Олон улсын Хөнгөн атлетикийн холбоо итгэсэн хэрэг спортын ертөнцийг шуугиулж байгаа тухай BBC мэдээлжээ. Канадын Хөнгөн атлетикийн холбоо тулгууртай харайлтын дэлхийн аварга, 22 настай тамирчин Шон Барнерээс кокайн илэрсэн хэмээн тэмцээн уралдаанд орох эрхийг нь хоёр жилээр хасах шийтгэлийг оногдуулахаар зэхэж байсан. Түүний хэргийг эхлээд холбооны Ёс зүйн хороогоор авч хэлэлцэхэд дээрхи “үнэмшилтэй” нь аргагүй тайлбарыг гаргаж өгсөнд хороо хүлээн авчээ. Хорооны дүгнэлтийг холбоо нь ч дэмжжээ. Тэгээд ч илэрсэн хэмжээ нь маш өчүүхэн тул авч үзэхэд хангалтгүй гэж нэмж дурджээ. Улсынхаа хөнгөн атлетикийн холбоог Ёс зүйн хороотой нь хамт “маллаж” дөнгөсөн Шон өмнө нь хар тамхины төрлийн бодис хэрэглэсэнээ санаатайгаар “нуун дарагдуулсан” бүсгүйтэй үнсэлцэх үед уг бодис биед нь нэвтэрсэн гэж баталсан байна.  Риогийн Олимпийн өмнө тэрээр маш эрчимтэй дасгал сургуулилалт хийсэн тул стресс дарамтаа сексээр тайлахаар шийджээ. Гэхдээ архи, хар тамхи хэрэглэсэн эмэгтэйтэй учирч болох тул баар цэнгээний газраар ороогүй гэнэ. Түүний оронд танилцах сайтаар дамжуулан архи тамхи хар тамхи болон ямар нэгэн төрлийн сэргээшийн төрлийн бодис хэрэглээгүй бүсгүйтэй танилцана хэмээн зар оруулсан болохоо Ёс зүйн хороонд баримтаар гаргаж өгчээ. Уг зарын дагуу нэгэн бүсгүй түүнтэй холбогдсон ч түүнтэй бэлгийн харьцаанд ороогүй харин 4-5 удаа үнсэлцжээ. Гэтэл тэр бүсгүй өмнө нь кокайн хэрэглэсэн байснаа Шонд хэлээгүй нууснаас үнсэлцэх замаар уг бодис биенд нь нэвтэрсэн гэнэ. Ийнхүү тэрээр өөрөө санаатай хэрэглэсэн болж таараагүй тул Ёс зүйн хороо нь хориотой бодис хэрэглэсэн гэж үзэхгүй гэсэн шийдвэр гаргажээ. Канадын хөнгөн атлетикийн холбоо энэ шийдвэрийг үндэслэн тамирчнаа хамгаалсан баримт материалыг Дэлхийн хөнгөн атлетикийн холбоонд явуулж улмаар Шоны кокайн хэрэглэсэн гэх хэргийг бүрмөсөн хаалгасан байна.
 
 
НУУЦ.мн
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших