Нууц мэдээллийн уурхай

Бүх насаараа хоригдох ялтан аутизмтай хүүг аварсан гайхалтай түүхээс…

Нийтэлсэн: 2016-10-08 00:51:22

Захарий Тукер гэх энэ хүү есөн настайгаасаа аутизмын өвөрмөц хэлбэрийн өвчтэй нь тогтоогджээ.  Түүний өвчин гэнэт маш цочмог сэтгэлийн илэрхийлэл хөдөлгөөнөөр илэрдэг агаад улам бүр хурц шинжтэй болж эхэлжээ. Байнга уйлдаг, шөнө ч унтдаггүй, өвчин ойр ойрхон хөдөлдөг болсоор байлаа. Өвчин нь хөдөлсөн үедээ хэнийг өөртөө ойртуулдаггүй тул бүр ч хэцүү байжээ.

Эцэг эх Артур болон Сьюзан Тукер нь хүүгээ эмчлүүлэх гэж бүхий л эмнэлэг эмч эмийг дуусгаад байх үед ээж нь цахимаас Крис Вогт гэгчийн тухай уншжээ. Ер бусын чадвартай энэ хүн аутизмтай хүүхдүүдэд тусалдаг хөтөч нохойг сургадаг аж.  Гэсэн ч Крис 1998 онд хүн амины хэргээр бүх насаараа буюу 48 жилийн ял аван шоронд сууж байлаа.

30 гарсан түүний хувь энэ нь бүх насаа шоронд өнгөрөөнө гэсэн үг аж. Гайхалтай нь тэрээр шоронд ч хүнд өвчтэй хүүхдүүдэд тусалдаг нохойг сургах ажлаа хийсээр байжээ. Шоронгийн хараагүй дүлий хоригдлуудад хөтөч ноход хэрэгтэй тул Крисийг энэ ажилд томилсон аж  

Захарийн эцэг эх хөөцөлдсөөр эцсийн найдвар болоод байсан хүнтэйгээ уулзаж хүүгээ үзүүлэх зөвшөөрөл авч чаджээ. Гэтэл эхний уулзалт нь бүгдийх нь хувьд бөөн гамшиг болон дууссан байна. Гэсэн ч гайхалтай нь хоёрдахь уулзалтаас эхлээд хүү Крисд дуртайяа очиж сонгож өгсөн Клайд гэдэг нохойтой нь найзалж эхэлжээ.

Хүнд ялтан нохойг аутизмтай хүүхдийн өвчнийг хөдлөх тэр мөчийг урьдчилан мэдрэн шууд хариу үйлдэл хийж өвчнийг нь саармагжуулах дадалд сургадаг.  Ноход хүүхдийн зүрхний цохилтоор өвчин нь хөдлөх гэж буйг мэдэрч сурдаг тул цаг алдагүй саармагжуулах үйлдэл хийдэг. Клайд маш сайн суралцсан чадварлаг нохой тул Захарийгийн жинхэнэ аврагч болжээ. Нохойтой болсноос хойш биеийн байдал нь эрс дээшилсэн байна.

-Миний өвчин хөдлөх нь бүр цөөрсөн. Бие маань гайгүй болж байгаа тул сургуульдаа явах санаатай байгаа. Би хичээл их тасалдсан- 
 
Хэсэг хугацааны дараа тэд Кристэй уулзахаар ахин шоронд иржээ. Удаан хугацааны турш хэнийг өөртөө ойртуулдаггүй, орилж хашгирдаг байсан хүү хүн амины хэрэгтэй хүнд ялтанг гүйн очиж тэвэрсэн нь олон хүний сэтгэлийн хөдөлгөжээ.  Ялтан ч тэсэлгүй уйлсан байна.  
 
 
Тэрээр өдгөө 48 жилийнхээ ялын 21-ийг нь эдлээд байгаа гэнэ. Хийсэн хэргийнхээ тухай ярих дургүй агаад өөрийгөө хэтэрхий хулчгар байсан л гэдэг. Өдгөө тэрээр аутизмтай болон сэтгэцийн эмгэгтэй хүүхдийн хөтөч нохойг сургаж өгөн үүгээрээ гэм нүглээ бага ч гэсэн цайруулахаар шийджээ.  Клайд нохой үүргээ маш сайн биелүүлж байсан тул Захарийгийн амьдрал шинээр эхэлжээ. Хүүгийн өвчин бараг хөдлөхөө больсон гэнэ. Хөдөлсөн ч улам бүр суларч бага түвшинд буурч байгааг эмч нар гайхан тэмдэглэжээ. Олон жилийн дараа өөрөө ч тайван унтаж эцэг эхээ ч бүтэн нойртой хонуулах болсон.
 
 
Суралцах ямар ч боломжгүй гэгдэж байсан хүү ангидаа буцан иржээ.
 
 
Энэ бүхэн нь алуурчин Крисийн ач гэдгийг бүгд хүлээн зөвшөөрдөг.
 
 
 
НУУЦ.мн
 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших