Нууц мэдээллийн уурхай

9 мянган долларын хуримын бөгж бэлэглэсэн хүн нь талийгаач Пол Уолкер болохыг 10 жилийн дараа мэджээ

Нийтэлсэн: 2016-10-07 23:56:17

DailyNews-д мэдээлснээр Иракийн дайны ахмад дайчин Кристен Архам болон түүний эхнэр Кейл нарт тухайн үед өндөр үнэтэйн улмаас авч чадаагүй 9999 долларын хуримын бөгжийг нь бэлэглээд нэрээ мэдэгдэхийг хүсээгүй үлдсэн хүн нь бурхан болооч жүжигчин Пол Уолкер байсан нь саяхан илэрчээ. Үүнийг уг бөгжийг зарсан үнэт эдлэлийн дэлгүүрийнхэн Архамын гэр бүлд задалсан байна. Уг явдал тэртээх 2006 онд болжээ. Иракд албаа дуусгаад дөнгөж ирээд байсан Кристен сүйт бүсгүйнхээ хамтаар Калифорнийн Санта-Барбарад орших Bailey Banks and Biddle Jewelers үнэт эдлэлийн дэлгүүрт хуримын бөгж сонгохоор оржээ.

-Би нэг бөгж сонгоод нөхөрдээ хэлтэл тэрээр үнийг нь хараач гээд санаа алдсан. 9000 доллар нь бидний хувьд тун их мөнгө байлаа. Би ч тэр дороо урам хугарч хоюулаа өөр газар орьё гэж хэлсэн-
 
 
Гайхалтай нь тухайн үед тэр дэлгүүрээр "Fast & Furious" киноны од Пол Уолкер үйлчлүүлж байжээ.
 
 
Санаандгүйгээр тэдний яриаг сонссон жүжигчин гарсных нь дараа дэлгүүрийн менежерийг дуудаж уг бөгжийг өөрийн нэр дээр бичээд маргааш нь цэрэг эрд өгөхийг хүссэн байна.
 
-Эх орныхоо төлөө тулалдсан цэрэг сүйт бүсгүйдээ таалагдсан бөгжийг нь худалдан авч өгөх бэлгүй байгаад би улсынхаа өмнөөс ичиж байна гэж Пол хэлсэн, мөн намайг авч өгсөн гэдгийг огт хэлж болохгүй гэж сануулсан хэмээн дэлгүүрийн менежер дурсжээ-
 
Маргааш нь Кристен лүү дэлгүүрээс утасдаж нүд унагасан бөгжөө ирж авахыг хүссэн байна. Залуу хос чухам хэн ямар учраас ийм буян үйлдэж байгааг шалгаасан ч дэлгүүрийнхэн тэр хүн нууцлаг хэвээрээ үлдэхийг хүссэн гээд нэрийг нь хэлээгүй аж. 2013 оны 11-р сард Пол Уолкер ослоор амиа алдсан.
 
-Энэ аймшигт явдал болсоны дараа бид удтал бодсоны эцэст талийгаачийн өгөөмөр үйлийг нуух нь буруу хэрэг гэж үзээд чухам хэн тэдэнд хурмын бөгж бэлэглэснийг Архамын гэр бүлд хэлэхээр шийдсэн гэж үнэт эдлэлийн дэлгүүрийн менежер Иренэ Кинг ярьжээ.
 
 
Пол Уолкерын ганц охин нь аавыхаа үхэлд буруутай хэмээн Порше компанитай шүүхдэлцэж байсан.
 
 
НУУЦ.мн
 
 

 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших