Хичээл “цонхолсонд” баярлаж тэврээд найз охинд нь эмнэлэгт хэвтэтлээ зодуулжээ \хардалт, аймшиг\
Нийтэлсэн: 2016-10-07 06:30:13
Life-д мэдээлснээр хардалтын улмаас Крсаноярск хотын 14 настай охин Елизавета сургууль дээрээ аймшигтайгаар зодуулж хүнд бэртэл авсны улмаас эмнэлэгт хүргэгджээ.

7-р ангид сурдаг түүнийг ангийх нь хөвгүүний үерхдэг охин найз нарынхаа хамт зодсон байна. Зодсон шалтгаан нь найз хөвгүүнийг нь тэвэрснээс болсон гэнэ. Тухайн өдөр физикийн хичээл орохгүй цонхолж байгааг тэврүүлсэн хөвгүүн болох Денис ангийнхандаа дуулгажээ.

Физикийн хичээлийн гэрийн даалгавраа хийгээгүй байсан охин энэ мэдээнд нь баярлан түүнийг санаандгүйгээр тэвэрсэн нь тэр дороо нөгөө ангид сурдаг Денисын найз охин Викториягийн чихэнд хүрчээ.

Завсарлага болоход тэрээр найз охидоо дагуулж ирэн “бусдын өмчинд халдлаа” хэмээн санаандгүй тэвэрснээс өөр гэм хийгээгүй охиныг зэрлэгээр зоджээ. Нэгнийгээ зодуулж байхад бусад нь зүгээр л харан бичлэг хийж зогссон тухай уг сайтад мэдээлжээ. Болсон явдал олон нийтийг цочроогоод байна.
