Нууц мэдээллийн уурхай

Ж.Эрдэнэбатын Эрдэнэтийн 49 хувийг худалдаж авсан талыг “дээрэмдэхгүй” гэснийг “орчуулахад”…

Нийтэлсэн: 2016-10-07 01:57:35

Эрдэнэт үйлдвэрийн алдсан хувиа засаг буцаан авахаар боллоо. Одоо хэзээ яаж хэрхэн авах нь олон нийтийн сонирхлыг хамгийн их татаж байна. Гэтэл тэдний урмыг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “МАН-ын бүлэг энэ асуудлыг сайтар ярилцаж байгаа. Засгийн газрыг төлөөлж 49 хувиа худалдаж авахаас  татгалзах шийдвэр гаргасан хүмүүсийн үйлдлийг болон хувьцааны худалдаа хуулийн дагуу явагдсан эсэхийг шалгах, УИХ-ын төвшинд ахин ярилцах зэрэг манай намын бүлэг дээр янз бүрийн санаа оноо гарган нухацтай хэлэлцэж байгаа. Эцсийн бүлэгт МАН хамгийн зөв хувилбараар шийднэ. Хувьчлалын явцыг шалгадаг газар нь шалгаж, хууль бус болсон үгүйг тогтооно. 49 хувийг худалдаж авсан талтай Засгийн газар ярилцана, гэхдээ дээрэм хийхгүй. Монголын төр хувийн хэвшилд дээрэмчин аятай хандаж болохгүй” гэснээрээ хугалж орхилоо. Түүний үгнээс хэдэн зүйл ажиглагдаж байна. 

- Буцаан авах ажиллагаа хэдэн жил ч үргэлжилж болно. Ард түмэн алдсан хувиа буцааж авахаар боллоо гэсэн шийдэлд сэтгэл нь ханан нэг хэсэгтээ хууртагдана гэдгийг эрх баригчид тооцоолсон. Энэ хооронд одоогийн эздэд нь гаргасан мөнгийг нь Эрдэнэтийн орлогоос буцаагаад өгчих ч боломж цаг хугацаа хангалттай гарна.
- Дээрэм хийхгүй гэсэн нь “учиртай”. Гэтэл 49 хувийг авсан нөхөд соёлтойгоор дээрэмдээд авчихсан. Алдсан аргаараа буцааж авах гэж дайрч болохгүй нь үнэн ч  төр хурдан шуурхай шийдмэг ажиллах ёстой. Харин төрийн албадлагийг ашиглахгүй гэдэг нь тодорхой боллоо. 
- Нэгэнт төр албадахгүй нь илт болсон тул өдгөө тоглоом шинэ дүрмээр шинэ хүмүүстэй өрнөнө. Ширээний цаана өмнө нь хасагдсан хүмүүсийн төлөөлөл ирж суух юм байна.
- Ерөнхий сайд эхлээд МАН-ын бүлэг дээр ярина гэдгийг онцоллоо. Энэ нь тус намаас тодорхой бүлэг уг асуудалд оролцсоныг шууд бус утгаар нотолж байна. Эхлээд тэдэнтэйгээ ярилцах буюу хэрхэн хохиролгүй болгох асуудлыг шийдэх бололтой.
 
 
НУУЦ.мн
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших