Реакцид орсон “Гурван гал”-ын өвчтөнг шөнөжин хаяад явсан тул өөрөө босож дуслаа салгажээ
Нийтэлсэн: 2016-10-07 01:06:59

Манай хувийн эмнэлэг тэдгээрээр эмчлүүлэгдсэдийн хоорондох харьцаа нь эмчлэх эмчлүүлэхдээ бус харин эмчилгээний төлбөрийг өгөх авах тухай л маргаан болдог ажээ. Нэг нь эмчлүүлсэн гэж мөнгө нэхнэ, нөгөө нь эмчлээгүй харин ч бие муудсан хэмээн төлбөрөө өгдөггүй. Энэ хэрүүл маргаан нь сүүлдээ хуулийн байгууллагад хүртэл хурцдаж байна. Баянгол дүүргийн 11-р хороонд байрлах “Гурван гал” эмнэлэг иргэн Б.Б-гээс эмчилгээний төлбөр болох 632 мянган төгрөг нэхэж байгаа бол экс эмчлүүлэгч нь эргээд эмчилгээний улмаас эрүүл мэндэд нь хохирол учирсан хэмээн 380 мянган төгрөг төлөхийг шаарджээ. Тэрээр тус эмнэлэгт 9 хоног хэвэтж эмчлүүлсэн гэнэ. Эмчлүүлж байхдаа эмнэлгийн захиргаанд эмчилгээ, үйлчилгээний талаар гомдол грагасанд эмнэлэг хүлээн авч эмчилгээний төлбөрийн хөнгөлөлт үзүүлэхээр шийдвэрлэжээ. Энэ нь алдаагаа а хүлээн зөвшөөрсөн гэсэн үг юм. Мөн ахин ч 50 хувийн хөнгөлөлт үзүүлсэн ч эмчлүүлэгч төлбөрөө төлөлгүй гарч явсан гэжээ. Харин эмчлүүлэгч болсон явдлыг нэлээд өөрөөр тайлбарлаж байгаа аж. Тэрээр тус эмнэлэгт эмчлүүлсэн биш харин ч бие муудсан гээд “…эмчлүүлэх хугацаанд тус эмнэлгийн тасгийн өрөө маш хүйтэн, эмч үйлчлэгч нарын хариуцлага маш сул, дусал залгаад хаяж явдаг. Надад Циприонол, Лабор, Кавинтон зэрэг дуслын тарилгууд нь хийх үед харшил өгч реакцлан шоконд орсон тул сувилагчийг дуудаж, удаа дараалан хонх дарахад шөнийн 00 цагаас өглөөний 09.00 цагт эмч ирж үзэх хооронд огт орж ирээгүй учир өөрөө арайхийн босож дуслаа салгаж хөлрөн дагжин чичирч хамаг бие маш их өвдөж хямарч хоносон. Энэ тухайгаа гомдол гаргасан. Тус эмнэлгийн үзүүлсэн эмчилгээ нь миний эрүүл мэндэд ямар ч тус нэмэр болоогүй, харин ч улам хүндрүүлж өвчний байдлыг дордуулсан тул эмнэлгээс гарч өөр газарт эмчлүүлэх шийдвэрийг өөрийн амь нас, эрүүл мэндийнхээ төлөө гаргасан. Дүүргийн эрүүл мэндийн төвийн хяналтанд орж зөвлөгөө аван үргэлжлүүлэн эмчлүүлэхэд 350 мянган төгрөгийн нэмэлт зардал гарсан” гэжээ. Нөхцөл байдлаас харахад эмнэлэг нь эмчилсэн хүнийхээ цаашдын эрүүл мэндэд бус харин эмчилгээнд зарцуулсан гэх зардалдаа л “санаа зовж” буцаан авах гэж байгаа аж. Өвчтөнөө шөнөжин хаяад алга болдог нь манай эмч сувилагч нарын гэм биш зан болжээ. Өмнө нь нойроо харамласан хоёр сувилагчаас болж бяцхан үр хорвоог орхисон гашуун түүхээс сургамж аваагүй л байна.
