Нууц мэдээллийн уурхай

Ц.Элбэгдорж: Б.Чойжилсүрэн барилга барихдаа, Ц.Нямдорж хонжоо гаргахдаа сайн

Нийтэлсэн: 2016-10-06 05:13:42

Эрдэнэтийн хувьчлал, С.Зоригийн хэрэг, орон нутгийн сонгуулийн талаар хэсэгтээ таг дуугай явсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.  Сэтгүүлчид түүнээс "Эрдэнэт” үйлдвэр болоод УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийн мэдэгдэлтэй холбоотой асуудлыг илүүтэй асуусан.  

- Эрдэнэт үйлдвэрийн тос шороонд хутгалдаж, ажиллаж явсан хүн бол би. 10 дугаар ангиа төгсөөд л Эрдэнэт үйлдвэрт орж ажиллаж байсан. Анхны цалингаа авч байлаа. 1990 онд Эрдэнэтээс анх удаа улс төрийн албанд сонгогдож ардын их хурлын гишүүнээр ирж ажиллаж байсан хүн. Эрдэнэт үйлдвэрийн ард миний ямар нэгэн хувийн сонирхол байхгүй. Хатуу хэлье нэг ч төгрөгийн сонирхол байхгүй. Харин Эрдэнэт үйлдвэр цаашид сайн яваасай гэсэн нэг л сонирхол бий. УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж "Эрдэнэт” үйлдвэрийн асуудлаар мэдэгдэл хийлээ. Энэ мэдэгдлийн ард "Эрдэнэт” үйлдвэрийг бодсон, ард түмнийг бодсон "үнэр ч байхгүй” гэдгийг хэлье. Харин энэ мэдэгдлийн ард "Эрдэнэт” үйлдвэрийг шалгах ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж хоёр хуйвалдсан байдаг ажиглагдаж байна. Миний хувьд баяр наадмын өмнө МҮОНРТ-д ярилцлага өгч байхдаа "Эрдэнэт үйлдвэрт хууль бус ямар нэгэн асуудал байгаа бол УИХ, Засгийн газар эхний өдрөө л энэ асуудлыг авч хэлэлцээрэй” гэж хэлсэн. Долдугаар сард Сангийн сайд томилогдсон. Энэ үедээ л өмнөх сайдынхаа буруу шийдвэр, тушаалыг хүчингүй болгох боломжтой. Хэрэв буруу гэж үзсэн бол хүчингүй болгох ч ёстой. Гэтэл хуйвалдааны шинж харагдаад байгаа юм. Яагаад би Б.Чойжилсүрэн, Ц.Нямдорж хоёрыг хуйвалдсан шинжтэй байна гэж хэлсэн бэ гэхээр тэр буруу зүйл хийж байгаа зүйлд нь бололцоо олгоод сууж байж. Эрх баригчид буруу зүйлд бололцоо олгож болохгүй шүү дээ. Тийм албан тушаалтнуудтай ч хариуцлага тооцох ёстой. Тэгэхээр үүний ард "Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь хэрхэн хэн рүү шилжсэн асуудал байхгүй юм байна. Зүгээр л цаг хүйтрэхийг хүлээж байсан юм байна гэж харагдлаа. Энэ бол цэвэр улс төр. Бид сүүлийн 20 гаруй жилд өрнөж буй улс төрийг харж мэдэрч байна. Ер нь улс төрийн мэдэгдэл сүржин байх тусмаа л худлаа байдаг шүү дээ. "Сүхэн дор толгойгоо тавьж байна”, "Мафи гарлаа”, "Сүүлчийн цамцаа урагдтал тэмцэнээ”, "МАН-ын Засгийн газар надад хамаагүй” гээд л. Ц.Нямдорж намаа тэгэж муулах хүн мөн үү. Зүгээр л хувийн эрх ашиг хөөцөлдсөн сүржин мэдэгдэл гэж харж байна. Дээд талынхаа суудал руу мяраасан ч юмуу өөр ашиг сонирхол байж мэдэх. Сүүлийн үед Ц.Элбэгдорж руу дайрвал ретинг өсч байна гэсэн яриа гараад байгаа. Үүнтэй ч холбоотой байж магадгүй”
 
-Эрдэнэт үйлдвэрийн хувьчлал гэх нэр томьёог хэвлэлийнхэн их ашиглаж байна. Гэвч хувьчлал явагдаагүй. Гадны талд байсан 49 хувь Монголын аж ахуйн нэгжид ирсэн. Нэр томьёоны хувьд ингэж ойлгох хэрэгтэй болов уу. Монгол Улсын Засгийн газар "Эрдэнэт” үйлдвэрийн гадна талд байгаа хувийг авахаар үеийн үед ярьсаар ирсэн. Гэхдээ Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр уг асуудлыг яриагүй. Ярих ёстой гэсэн хууль тогтоомж ч байхгүй.
 
-С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэрэг гарснаас хойш манай хууль хяналтынхан олон жил нойр хоолгүй ажилласан. Энэ хэрэг дээр ажиллаж байгаа хууль хяналтын байгууллагынхнаас хэн нэгнийг хэлмэгдүүлэх ямар ч зорилго тавиагүй. Хэрэг шүүхийн шатандаа очиж шийдэгдэх ёстой. Би Ерөнхий прокуророос асууж тодруулж байгаа.
Малйш Энхтүвшинтэй холбоотой асуулт асуулаа. Тэр хүн над руу мессеж бичнэ гэж байхгүй. Тэр бол худлаа. Харин сая С.Зоригийн хөшөөнд цэцэг өргөх үеэр тэр хүнийг харсан.
 
-Орон нутгийн сонгууль ийм, тийм гэж би хэлэхгүй. Миний хүү Баянзүрх дүүргийн ИТХ-д нэр дэвшиж байгаа. Энэ бол түүний өөрийнх нь сонголт. Олон түмний төлөө явна гэсэн зорилго байгаа бол залуусыг дэмжих нь зөв байх.
 
- Хотын дарга асан Э.Бат-Үүл С.Зоригийн хэргээр шалгагдаж байгаа тухайгаа хэлэхдээ таныг МАН-тай хамтарч өөрийгөө гүтгэж байна гэж хэлсэн. Үүнд та ямар тайлбар өгөх вэ? Би Э.Бат-Үүлийг их ч дэмжсэн, ардын баатар болтол нь дэмжсэн. Миний хувьд С.Зоригийн хэргийг илрээсэй гэж хүлээдэг хүн. Бас дээр хэлсэн. С.Зоригийн хэргийг шалгаж байгаа хууль хяналтын байгууллагынхан хүн гүтгэх нэг ч муу юм хийхгүй. Харин тэдэнд талархах хэрэгтэй.
 
НУУЦ.мн
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших