Хорт хавдрын улмаас үс нь унасан хүүхдээр даажигнасан охиныхоо үсийг хусжээ \бичлэг\
Нийтэлсэн: 2016-10-05 15:15:57

DailyMail-д тавигдсан энэ мэдээлэл өдгөө цахимд шуугиан тарьж байна. Охин нь уйлж гуйж гараараа нүүрээ дарах боловч ээж нь тоолгүй урт сайхан хар үсийг нь туг тугаар хярган хусаж бөөнөөр нь шал руу шидлэх аж.

Ийм аймшигт шийтгэл хүлээлгэх болсон шалтгаан нь ч ноцтой аж. Мэдээлэлд бичигдсэнээр охин нь хорт хавдар тусаж химийн эмчилгээний улмаас үс нь унасан ангийнхаа хүүхдээр тун ч өөдгүй муухайгаар даажигнасан гэнэ.

Доромжлуулж тавлуулсан хүүхдийн эцэг эх нь гомдол мэдүүлсэнд ээж нь ийнхүү хатуу арга хэмжээ авч үсгүй хүн ямар байдгийг охиндоо мэдрүүлжээ. Цахим хэрэглэгчдийн олонхи нь охиноо хатуугаар шийтгэсэн ээжийг сайшаасан байна.
НУУЦ.мн
