Нууц мэдээллийн уурхай

59 байр, 100 машинтай депутат Думын хамгийн баян гишүүнээр тодорчээ

Нийтэлсэн: 2016-10-05 14:09:29

Оросын РБК сонин шинээр сонгогдсон Думын баян депутатуудын жагсаалтыг гаргажээ. Хамгийн баян 20-д Путины тэргүүлдэг “Нэгдмэл Орос” намаас 16, “Шударга Орос” намаас хоёр, Коммунист нам болон Жиринновскийн ЛДПР-ээс тус тус нэг депутат багтсан байна. Энэ удаагийн Думын хамгийн баян депутатаар 59 настай Андрей Палкин тодорчээ.

Түүний жилийн орлого нь 1.5 тэрбум рубль агаад хувьдаа 59 байр, 100 машинтай гэж ХОМ-доо мэдүүлжээ. Гэхдээ ихэнхи нь ачааны машин гэсэн байна. Forbes-ын гаргасан жагсаалтаар тэрээр 2014 онд бас л хамгийн баян түшээгээр зарлагдаж байжээ. Тэрээр найман том барилгын компанид хувь эзэмшдэг аж.  Араас нь 909 сая рублийн орлоготой Леонид Симаковский, 800 сая рублийн орлоготой Николай Борцов, 740 саяын орлого олдог Александр Скоробогатько нар оржээ. Тавд “Нэгдмэл Орос” намйн Григорий Аникеев 571 сая рублийн орлогоороо удаалжээ.

2015 онд тэрээр Forbes –ын гаргасан хамгийн баян 500 оросын жагсаалтанд 182-д бичигдэж байсан. ХОМ-доо мэдүүлснээр хоёр усан онгоц, нисдэг тэрэг нэлээд хэдэн мотоцикльтой гэнэ. Коммунистуудаас 326 сая рублийн орлогоороо Владимир Блоцкий 7-д бичигдсэн байна.

Коммунист намын гишүүн тэрээр Москвад таван байртай, мөн Порше загварын хоёр ч тансаг зэрэглэлийн машинтай. Манай ахмад үеийнхэн мэдэх дуучин Иосиф Кобзон хэдийгээр энэ жагсаалтад ороогүй ч жилд 99 сая рублийн орлоготой гэж мэдүүлжээ. Тэрээр төрсөн нутаг Буриадаасаа Думд олонтоо сонгогдож байна. Шинэ депутатуудын дунд 2015 онд нэг ч копейкны орлого олоогүй 17 нөхөр мөн байгаа аж.

 
НУУЦ.мн
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших