Нууц мэдээллийн уурхай

Нисэхийн хайхрамжгүй ажилтнууд 5-тай хүүхдүүдийг өөр өөр онгоцонд суулган нисгэжээ

Нийтэлсэн: 2016-10-05 07:30:52

New York Daily News-д мэдээлснээр нисэх JetBlue компанийхан байж боломгүй хариуцлагагүй хайхрамжгүй алдаа гаргаж ээж рүүгээ очих гэж байсан 5 настай хүүхдүүдийг өөр чиглэлийн онгоцонд суулган нисгэжээ. Тэд хүүхдүүдийг сольсон төдийгүй бичиг баримтыг нь ч сольсоноо анзаараагүй байсан гэнэ. Өнгөрсөн сарын 17-нд Мерибель Мартинези гэдэг эмэгтэй Доминиканаас ирэх нислэгээр буух 5 настай хүү Эндигээ тосохоор Нью-Йоркын нисэх буудалд очжээ. Гэтэл нисэх компаний ажилтнууд огт танихгүй өөр нэгэн хүүг авчирч бүр өгөх гэж зүтгэжээ. 

-Би тэдэнд энэ миний хүү биш байна гэтэл тэд бүр ав гэж тулгасан. Нөгөө хүүд энэ чиний ээж гээд намайг заасан. Тэр хүүд миний Эндигийн бичиг баримт хүртэл байсан. Эмээ нь миний захисны дагуу нисэхээс нь өмнө нэрийг нь бичсэн бугуйвч зүүлгээд нисэх компаний ажилтнуудад хүлээлгэж өгсөн байхад тэд хайхрамжгүй хандсан. Би хүүгээ харгалзах хөлсөнд нэмж 100 доллар төлсөн-

Эцэст нь нисэх компанийхан хүүхдүүдийг хольж сольсоноо мэдэж бөөн сандраан болжээ. Нью-Йорк нисэх Мартинезийн хүүтэй хамтаар бас нэгэн 5 настай хүү Бостон явах ёстой байсан гэнэ. Ингээд гурван цагийн дараа нисэх компанийхан Мартинезийн хүүг Бостонд буусан байхад нь олж ээжтэй нь утсаар яриулжээ. Мөн тэр хотод хүүхдээ нэхэн уйлж байсан бас нэгэн ээжийг Нью-Йоркод ирчихсэн байгаа хүүтэй нь яриулсан гэнэ. Сандарсан JetBlue-гийнхан тусгай нислэгээр хүүхдүүдийг сольж авчирсаны дараа хоёр ээжид тус бүр нь 10 мянган доллар санал болгож болсон явдлыг мартацгаахыг хүсжээ. Харин Мартинез хатагтай татгалзсан байна. Тэрээр хүүгээ байхгүй байсан тэр гурван цагт маш их зовж шаналсанаа үгээр илэрхийлж чадахгүй нь хэмээн хэвлэлийнхэнд ярьжээ
 
- Өөр хүүхэд авчирчихаад таны хүү мөн гээд тулгаад байсан. Надад хүүг маань хулгайлчихаж ахиж хэзээ ч харахгүй нь гэсэн  бодол хамгийн түрүүнд орж ирсэн-
 
Мартинезид хууль зүйн туслалцаа үзүүлж байгаа өмгөөлөгчид нисэх компаний гаргасан алдааг “бүр ичмээр зүйл” гэж тодорхойлжээ. 
 
 
НУУЦ.мн
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших