Дональд Трамп 18 жил татвараас чөлөөлөгдөж байсан нь баримтаар тогтоогджээ
Нийтэлсэн: 2016-10-04 12:49:22
Энэ сарын 2-нд The New York Times сонин нэр дэвшигч Дональд Трампын 1995 оны татварын мэдүүлгийг хэвлэн гаргасан нь шуугиан тариад байна. Уг мэдүүлгээр тэрбумтан эр 915 сая долларын алдагдал хүлээсэн гэх шалтгаанаар бүхэл бүтэн 18 жил ямар ч татвар төлөлгүй татвараас бүрэн чөлөөлөгдөж ирсэн нь батлагджээ.

Одоогоор уг нийтлэлийн талаар нэр дэвшигчийн штабаас ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй ч тухайн үед Трампын ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Жек Митник 18 жилийн турш татвараас чөлөөлөгдөх тухай дурдагдсан татварын мэдүүлгийг үнэн баримт гэж баталсан байна.


