Харилцагчийн данснаас нь 2 сая төгрөг алга болсоныг Хаанбанк мэдэхгүй бол хэн мэдэх вэ…
Нийтэлсэн: 2016-10-04 07:20:24

Харилцагчийнхаа дансанд гар хуруугаа дүрсэн хэрэг Голомт, Төрийн банкны ажилтнуудаас гарч байсан. Тэгвэл энэ жагсаалтанд Хаанбанк нэмэгдэв бололтой…Өчигдөр "Хаан банк"-ны харилцагч Д.Анхбаяр гэх хүний данснаас хоёр сая төгрөг ор, мөргүй алга болсон байна. Түүний дансанд өчигдөр 15:49 минутад хоёр сая төгрөгийн орлого орсон ч 40 минутын дараа эргэн зарлага болон гарчээ. Дансан дахь хоёр төгрөг нь гэнэт алга болсон асуудлаар харилцагч Хаан банкинд өөрийн биеэр хандан асуухад “Хэн рүү, ямар утгатай гүйлгээ хэдэн цагт хийгдсэн нь мэдэгдэхгүй байна. Цагдаад ханд” гэх хариуг өгсөн байна. Хадгалж байгаа банк нь мөнгө хаачсаныг мэдэхгүй бол өөр хэн мэдэх билээ гэсэн асуулт эндээс гарч байна…
