Нууц мэдээллийн уурхай

Говь-Сүмбэрийн БГ-ын дарга, нөхөр нь болон “Бүтээлч Үйлс”-ийн “3 талт гэрээ” 31 саяын хохиролтой дуусжээ

Нийтэлсэн: 2016-10-04 02:21:21

Төрийн байгууллага, төрийн албан хаагчтай хамтарч ажиллаад балраад дуусдаг явдал дуусашгүй үргэлжилсээр… Говь-Сүмбэр аймгийн Боловсролын газрын дарга Д.Пүрэвцэцэг нь нөхрийн хамт албан тушаалын байдлаа ашиглан “Бүтээлч Үйлс” компаний захиралтай ажил гүйцэтгэх 3 талт гэрээ байгуулан “Бүтээлч үйлс”, “Торгон хийц” зэрэг компаниудын үйлдвэрлэн нийлүүлсэн 180.9 сая төгрөгний үнэ бүхийн сурагчийн дүрэмт хувцасыг борлуулсан орлогоос 31 сая төгрөгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар олж авсны улмаас бусдад онц их хэмжээний хохирлыг учруулсан хэрэгт холбогджээ. 2014 онд сурагчдын дүрэмт хувцсыг орон даяар улсын хэмжээд борлуулан нийлүүлэхтэй холбоотойгоор Боловсролын сайдын тушаал, заавар, зөвлөмж гарч бөөн бужигнаан болсон. Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг эх орны үнэртэй хэмээн магтаж байсан. Говь-Сүмбэрийн Боловсролын газрын даргыг хотод ажлаар явж байхад “Торгон хийц”-ийн захирал  уулзаад дүрэмт хувцсаа нийлүүлэх талаар ярьжээ. Улмаар “Бүтээлч Үйлс” компаний захиралтай ярилцаад гурван талт гэрээ байгуулсан гэнэ. Дарга хатагтайн ярьснаар гол хүндрэл борлуулалтын тал дээр гардаг, борлуулагчийн цалин зэрэг байжээ. Нийлүүлэгч компаниуд орон нутаг дахь борлуулагчийн цалинг 3 сая төгрөгийн төсөвт багтаан өгнө, 50 метр квадратаас дээш талбайтай байр оох эрэг нөхцөл тавьсан аж. Энэ тухайгаа дарга хатагтай нөхөрдөө  хэлэхэд “чи төрийн албан хаагч ийм ажил хийж болохгүй. Энэ ажлыг чинь би хариуцаад хийе” гэжээ. Ингээд нөхөрдөө даалгаад ажилтан Болормаагаа явуулж 1-р сургуулийн хажуу талд байр түрээслээд гурван худалдагч авч “бизнесээ” эхэлжээ. Ийнхүү тус аймагт зарагдах дүрэмт хувцас Болосролын газрын дарга хатагтайн гарт  оржээ. Гэхдээ тэрээр нөхрийгөө мөнгө төгрөгөө алдчих байх гэсэн үүднээс л хяналт тавьж ажилладаг байсан гэнэ. Хуулийнхан алдарт 3 талт гэрээг дарга хатагтай, нөхөр нь болон нийлүүлэгч компаний захирлын хооронд байгуулсан гэснийг нөхөр нь няцаажээ. Сүүлдээ дарга нөхөр хоёрын хэн нь ч барааг хүлээн аваагүй, худалдагч нар авсан харин тэд зөвхөн тамга дарж гарын үсэг зурсан болж таарсан. Нөхөр нь хариуцсан нэртэй ч дэлгүүртээ байнга суудаггүй байсан гэнэ. Ерөнхийдөө зар сурталчилгааны ажил, барааг татаж нийлүүлэх зэрэг зохион байгуулалтын ажлыг хийж явжээ. Ийнхүү 180 саяын бараанаас дутсан гэх 31 саяыг хэн авсан нь мэдэгдэхгүй шахам болсон байна. Харин нийлүүлэгч компаний захирал нь “...2013 онд эх орон шингэсэн эрдмийн дүрэмт хувцас гэсэн төсөл эхлээд манай компани Говьсүмбэр аймагт нийлүүлэхээр шалгарсан…Боловсролын газрын даргатай ярьж тохирохдоо дансны дугаар өгөөд орлогоо хийж байгаарай гэсэн… борлуулалтын орлого орж ирэхгүй байхаар нь дарга руу ярихад дансанд мөнгө хийж эхэлсэн. 19 сая төгрөгөөр 3 удаа хийсэн. Тэгээд дахиад орлого зогсчихоор нь залгахад борлуулалт байхгүй байна гэхээр нь компаний зүгээс хүмүүс явуулаад тооллого хийсэн чинь 117.5 саяын бараа дутсан. Худалдагч хийж байсан Баасанхүү гэх эмэгтэй Пүрэвцэцэгт хүлээлгэн өгсөн гэдэг…бараа дутсан байна гэхэд миний бие тааруу байна, биеэ гайгүй болохоор уулзаж учраа ольё түр хүлээж байгаач гэсэн. Ингэж явсаар байгаад  жил орчим болсон…дутсан  бараагаа удаа дараа нэхэж шаардсан боловч зугатаад утсаа авахгүй байсан болохоор хуулийн байгууллагад хандсан” гэжээ. Худалдагч нар нь ч дарга хатагтайг өдөр бүр ирж орлого авдаг байсныг баталжээ. “…Эхний сард хувцас нилээн гүйлгээтэй байсан. Пүрэвцэцэг дарга өдөр болгон ирж орлогоо авдаг байсан… бидэнд ярихдаа би өөрөө компанитай гэрээтэй учраас өөрөө орлогоо авч байна гээд бэлэн мөнгөөр авдаг байсан” гэжээ. Экс дарга хатагтай үлдэгдэл барааны мөнгөө нийлүүлэгчдээ өгөөгүй байгаа аж. Гэсэн ч нөхөр нь хэргээс мултарч өөрөө Өршөөлийн хуульд хамрагджээ.

 

NUUTS.mn

 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших