Нууц мэдээллийн уурхай

Банкны “барьцаанд тавигдсан” буга банкны ажилтанг мөргөж хөнөөжээ

Нийтэлсэн: 2016-10-03 16:27:38

Энэ явдлын тухай Оросын Томск хотын прокурорын газраас олон нийтэд мэдээлжээ. Уг мэдээлэлд дурдсанаар “Россельхозбанк”-ны орон нутгийн салбарын төлөөлөгч өнгөрсөн сарын 26-нд Томск хязгаарын Чайны районы Варгатёр суурины бугын аж ахуйн эзнээс өрөө нэхэхээр албан ажлаар очсон байна. Бугын аж ахуйн эзэн нь хөдөө аж ахуйн зарим техникийг уг банкнаас зээлээр авсан агаад төлбөрөө хугацаанд нь төлөхгүй саатуулж байжээ. Зээл авахдаа бугын аж ахуйгаа бүрэн барьцаалсан гэнэ. Төлбөр бүрэн төлөгдөөгүй тул бугын сүрэг болон зээлээр авсан техник нь “Россельхозбанк”-ны өмчид тооцогдох тул банкны төлөөлөгч бугын сүргийг тоолж данслах, зээлээр авсан техникийн зургийг авахаар хашаа руу оруулахыг шаарджээ. Бугын эзэн болгоомжтой байхыг сануулсан ч банкны ажилтан барьцааны хөрөнгө болох бугын сүрэгт хэт ойртох үед сүргийн толгойлогч хөгшин буга дайрч мөргөсөн гэнэ. Олон тооны гэмтэл авч хүнд бэртсэн түүнийг эмнэлэгт яаран хүргэсэн ч шархаа даалгүй бурхан болжээ. Прокурорын газраас уг хэргийг азгүй учрал гэж үзсэн агаад банк бугын аж ахуй руу ахин төлөөлөгч явуулаагүй гэнэ.

 

НУУЦ.мн

 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших