Нууц мэдээллийн уурхай

Г.Алтанчулуун: Би жирэмсэн эхэд зөвлөгөө өгч, түшиж явснаас биш чимхээгүй

Нийтэлсэн: 2016-10-03 07:51:50

Яаралтай тусламжийн 103 төвийн эмч төрөх дөхсөн эмэгтэйг дуудлагаар авч явахдаа "төрж болохгүй" хэмээн чимхсэн гэх мэдээлэл өнгөрсөн долоо хоногт цацагдсан. Үүний дараа олон нийтийн сүлжээгээр эмчийг буруутгасан  мэдээлэл, сэтгэгдлүүд гарах болсон билээ. Тэгвэл уг хэргийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр тухайн өдөр дуудлагаар үйлчилсэн Нийслэлийн ЯТТ-ийн дуудлагын эмч Г.Алтанчулуун дараах зүйлийг ярилаа. “Есдүгээр сарын 27ны өдрийн тухайн дуудлагад би очиж үйлчилсэн. Манайд дуудлага 10 цаг 59 минутад зургаа дахь төрөлт өвдлөө гэсэн дуудлага ирсэн. Тухайн дуудлагын дагуу очиход үйлчлүүлэгч маань  өвдөглөж  суугаад хоёр гараа өвдгөн дээрээ тавьсан байдалтай байсан. Ингээд үйлчлүүлэгчээ үзээд,өвдөлт базалтын хугацааг тооцоолоод эмнэлэгт хүргэгдэж амжих юм байна гэдэг дүгнэлтэд хүрээд үйлчлүүлэгчээ насилктай тээвэрлэж авч явсан. Замдаа явж  байх үед үйлчлүүлэгч маань насилк дээрээ сууж явахыг хүссэн. Би үйлчлүүлэгчийнхээ биеийн байдлыг хянахын зэрэгцээ  зүүн гараас нь түшиж явсан. Харин үйлчлүүлэгийн баруун талд нь охин нь сууж мөн баруун гарыг нь түшиж явсан. Замдаа үйлчлүүлэгч 4-5 удаа өвдөлт өгсөн. Энэ үед би “гүнзгий амьсгаа аваарай”, “тайван байгаарай” гэж сэтгэл заслын эмчилгээ хийж тайвшруулж авч явсан.Ингэж үйлчлүүлэгчээ хүлээн авах эмчид нь хүлээлгэж өгөөд, тодорхойлох хуудсаа бичиж үлдээсэн байгаа. Үйлчлүүлэгчийн гуянд хөхрөлт байсан эсэхийг би мэдэхгүй байна” гэлээ. Мөн тэрбээр ажил үүргээ гүйцэтгэж яваад ийн гүтгүүлэх болсондоо гомдолтой байгаа бөгөөд  холбогдох газруудаар нь шалгуулахаа мэдэгдлээ. 

Энэ үеэр Нийслэлийн Түргэн Тусламжийн 103 төвийн дэд захирал С.Ариунболд “Дуудлага энэ сарын 27-ны өдрийн 10:57:55 цагт Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн 103 утсанд ирсэн. Дуудлагыг Сонгинохайрхан дүүргийн салбар хүлээж авч, хамгийн ойр явж байгаа эмч, түргэний машинд дуудлагыг дамжуулсан. Ингэснээр дуудлагын эмч тухайн айлд 9 минутын дараа очсон байсан. Тодруулбал, дуудлагын хожимдол энэ үеэр гараагүй. Дуудлагаар очсоны дараа эмч эхийн биед 5-8 минут үзлэг хийсэн. Тусламж үйлчилгээний дүрэм, стандартын дагуу хийж гүйцэтгээд эхийг түргэний машинаар тээвэрлэн авч явсан. Эхийн биед халдсанаас хойш тийм хурдан хугацаанд хөхрөлт үүсэхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдье. Үзлэгийн дараа 16 минутын дотор “Өргөө” амаржих газар дээр хүргэгдэж ирсэн. Тээвэрлэхдээ удирдамжийн дагуу эхэд сэтгэл заслын эмчилгээ хийсэн байсан. Үүний дараагаар эхийн биеийг чимхсэн, базсан гэх асуудал гарч ирсэн. Манай үйл ажиллагааны журамд түргэн тусламжийн эмч нарыг хумс урт ургуулахыг зөвшөөрдөггүй. Мөн эхийн биед халдсанаас хойш тийм хурдан хугацаанд хөхрөлт үүсэхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдье” гэв.
 
 
NUUTS.mn
 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших