Нууц мэдээллийн уурхай

“Сант” сургуулийн албан шаардлагыг эрчим хүчний улсын байцаагч Даваадорж хүнээр бичүүлсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн гэнэ

Нийтэлсэн: 2016-10-03 01:29:56

Өнгөрсөн хавар “Сант” сургууль болон барилга угсралтын ажлыг нь гүйцэтгэсэн “Бүрэн цутгамал” компаний хооронд ширүүн тулаан дэгдэж хэвлэл мэдээллээр цацагдсан. Өдгөө тус компаний захирал Б.Батдэлгэрт  “Сант” бүрэн дунд сургуулийн өргөтгөлийн цахилгаан хангамжийн дотор монтаж, тоног төхөөрөмжийн угсралтыг “Анод Катод” компаний боловсруулсан Барилгын хөгжлийн төвийн экспертизээр хянагдаж, батлагдсан АС-34/2013 шифртэй зургийн дагуу хийж гүйцэтгээгүйн улмаас “Сант” сургуульд 119.6 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэг үүсгэгдээд байна. Энэ барилга газар дээр 5 давхар, газар доор 1 давхар, нийт 6 давхар барилга юм. Одоо газар дээр 3, газар доор 1, нийт 4 давхар барилга баригдсан байгаа гэнэ. Нийт 1.6 тэрбумын санхүүжилтээс “Бүрэн цутгамал” нь 1.2 тэрбумыг нь авчээ барилгын ажлын 2\3-ыг гүйцэтгэсэн. Гэхдээ тус компани нь сургуулийн өргөтгөлийн цахилгаан хангамжийн дотор монтаж, тоног төхөөрөмжийн угсралтыг “Анод Катод” -ийн боловсруулсан Барилгын хөгжлийн төвийн экспертизээр хянагдаж, батлагдсан АС-34/2013 шифртэй зургийн дагуу хийж гүйцэтгээгүйн улмаас “Сант” сургуульд яг хэдэн төгрөгийн хохирол учирсан нь тодорхойгүй байдаг гэнэ. Үүнийг тогтоох ажил үндсэндээ хоёр жил гаруй үргэлжилж байна. Төсөв зохиосон төсөвчин Г.Шүрхүүгийн дүгнэлтээр “Сант” бүрэн дунд сургуульд 119.6 саяын хохирол учирсан гэж үзсэн. Гэтэл “Бүрэн цутгамал” нь уг барилгад нийт 8000 метрээс 10000 метр 2.5 мм диаметртэй цахилгааны утас орох байснаас 800 метрийг нь 1.5 мм диаметртэй утас тавьсан, бусдыг нь 2.5 мм диаметртэй утас тавьсан гэж мэдүүлсэн тул яг хэдэн метрд нь стандарт бус утас тавьсан нь тогтоогдодгүй аж. Шүүхээс шинжээч томилоход Барилга хөгжлийн төвийн төсөвчин, барилгын инженер Г.Шүрхүү “Сант” сургууль дээр биечлэн очиж хэмжилт хийсэн. Мөн НМХГ-ын байцаагч Б.Найрамдал, “Анод катод” -ийн цахилгааны инженер, “Сант” сургуулийн цахилгааны зургийг боловсруулсан Б.Батдэлгэр нарын дүгнэлтийг үндэслэж төсөв гарган дүгнэлт гаргасан. Энэ дүгнэлтээр “Сант” бүрэн дунд сургуулийн өргөтгөлийн барилга угсралтын зураг төслийн дагуу хийгдээгүй далд утас татах, ховил ухах, буулгах ажлын төсөвт 22.000.000 төгрөг, далд утас угсрах, яндан хоолойн засварт холбогдох буулгах ажлын төсөв 6.840.000 төгрөг, цахилгааны далд угсралт, хоолойн засвар хийхэд 90.000.000 төгрөг, нийт 119.604.570 төгрөгийн зардал гарна гэж тооцоолжээ.  “Сант” сургуулийн барилгын цахилгаан угсралтын ажлыг цаашид ашиглах боломжгүй болсон гэнэ. Харин “Бүрэн цутгамал”-ын захирал Б.Батдэлгэр “…Г.Шүрхүү төсөвчин 2.5 мм диаметртэй утсыг 1.5 мм диаметртэй утсаар сольсон мэт дүгнэлт гаргасан. Уг дүгнэлтэд өөрөө 800 метр утсыг 1.5 мм диаметртэй утсаар хийсэн гэж байгаа. Түүнээс гадна 800 метр утас сольсон юм бэ гэдэг асуудал гардаг. Энэ 800 метр утас бол түр тог байсан. Манай “компани 10-р сарын 25-ныөдөр хүртэл “Сант” сургууль дээр ажиллаж байгаад 15-ны өдөр гэрээгээ цуцалж биднийг хөөсөн. Тэр хүртэл бид нар 1.5 мм диаметртэй утсыг түр тогоор ашиглаж байсан. Манай компанийг хөөж явуулсныхаа дараа өөр компани оруулж 1.5 мм диаметртэй түр тогыг шавардсан. Урд өдөр нь “Сант” сургуультай 1.5 мм диаметртэй утсаа сольж өгье, сольсны дараа цахилгааны төсөв, гүйцэтгэлийн мөнгөө авъя гэсэн хэлцэл хийсэн. 800 метр утас бүгд солигдоогүй гэдгийг Б.Найрамдал шинжээч дүгнэлтдээ тусгасан байдаг. 8, 9 дүгээр өрөөнд 2.5 мм, 10 дугаар өрөөнд 1.5 мм диаметртэй утас байсан гэж нарийвчлан шалгасан зүйл Эрүүгийн хэрэгт байгаа. “Сант” сургуульд 119.6 саяын хохирол учирсан нь бодит байдалд нийцэхгүй. Манай компани болон намайг удаа дараа хэлмэгдүүлж, 3 жил ийнхүү хохироож байхад прокурор эсэргүүцэл бичиж байгааг гайхаж байна.

“Сант” сургууль өнгөрсөн 3 сар хүртэл “Бүрэн цутгамал” -ийг шалгаж, цагдаагаас хүртэл шинжээч томилуулахаар янз бүрийн арга хэрэглэсэн. Намайг гол буруутгаад байгаа 2015 оны 3-р сарын 3-ны өдөр бичсэн Эрчим хүчний улсын байцаагч Даваадоржийн албан шаардлага байгаа. Тэр шаардлагаа хүнээр бичүүлсэн гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрсөн. Даваадорж энэ шаардлагыг бичсэн гэсэн мөртлөө анхан шатны шүүх хуралдаанд “Сант” сургууль дээр өөрөө очоогүй, хүний үгээр бичсэн гэж хэлсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байгаа. Мэргэжлийн хяналтын байгууллагын стандарт дээр байцаагч заавал өөрөө очиж албан шаардлага бичнэ гэж заасан. Иймд уг албан шаардлагыг хүчингүй гэж үзэж байна. Энэ талаар манай байгууллага Мэргэжлийн хяналтын газарт хандсан. Мөн Мэргэжлийн хяналтын газраас дүгнэлт гаргаад Эрчим хүчний яамнаас Даваадорж гэж хүн дахин очсон. Гэтэл Мэргэжлийн хяналтын стандарт дээр мэргэжлийн хяналтын дүгнэлт заавал дугаар авсан байх шаардлагатай гэсэн байдаг боловч дугаар аваагүй. Тэгэхээр энэ дүгнэлт мөн хууль ёсны байна уу гэдгийг шалгуулахаар хүсэлт өгсөн” гэжээ. Харин “Сант”-ын захирал Д.Зургаанжин нь “...Барилгын ажлын явцад энэ компани барилгын компаний нөхцлийг хангаагүй, барилгын ажилчдын хүчин чадал дутсанаас олон алдаа дутагдал гарсан. Энэ олон алдааг өнгөрсөн 2-3 жилийн хугацаанд тодруулахдаа зөвхөн цахилгааны ажлыг тодруулсан. Энэ цахилгааныг тодруулахдаа 119.6 саяын төгрөгийн хохирол учирсан гэж шинжээч дүгнэлт гаргасан. Энэ зөвхөн 800 метр утасны үнэ биш. Цахилгаан зургийн дагуу хийгдээгүй. Бүх цахилгааныг шинээр солино. Үүнд үндсэн шүүгээ, давхар хоорондын утаснууд, өрөөнүүдэд орсон утаснууд бүгд дутуу хийгдсэн. Б.Батдэлгэр барилгын цахилгааны утсыг түр тавьсан гэж буруу ярьж байна. Цахилгааны түр утсыг шаварын цаана хийдэггүй. Бүх утсыг солино. Цахилгааны бүх зүйл дахин хийгдэхээс гадна дотоод засал, шавар заслын асуудал яригдана. “Сант” сургууль 1400 хүүхдийн сурах нөхцлийг нь сайжруулахаар хөрөнгө гаргасан. Гаргасан хөрөнгөө одоо болтол ашиглаж чадаагүй байна. Энэ хохирол биш юм уу…” гэжээ. 

 
 
НУУЦ.мн
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших