Нууц мэдээллийн уурхай

Төрийн банкны теллер харилцагчийн данснаас 3 сая төгрөг авсан найзынхаа үйлдлийг “хараагүй” мэт өнгөрүүлжээ

Нийтэлсэн: 2016-10-03 01:21:53

 
Саяхан манай сайт Голомтын менежер харилцагчийнхаа данснаас 40 гаруй мянган доллар авсан хэргийг уншигчиддаа хүргээд тус банкны зүгээс шахалтанд өртсөн. Манай сайтыг бүр хаалгах тухай асуудал яригдсан. Тэгвэл иймэрхүү үйлдэл ганцхан Голомтод гардаггүй аж. Төрийн банкны “Хараа” тооцооны төвд теллер ажилтай Ү.Т нь найз болох  Харуул овгийн Д. М-тай хамсан  шунахай сэдэлтээр, урьдчилан үгсэн тохирч тус банкны харицагч Б.П-гийн  хадгаламжийн дансны мэдээллийг хууль бусаар олж авч Сүхбаатар дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Төрийн банк”-ны АТМ-аас 10 удаагийн гүйлгээгээр нийт 3.0 сая төгрөг авч бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Д.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 227 дугаар зүйлийн 227.2 дахь хэсэгт зааснаар, Ү.Т-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 227 дугаар зүйлийн 227.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Харин  Д.М нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хохирогч нууц кодоо хийж байхыг нь хараад би цээжилсэн. Ү.Т-т ямар ч буруу байхгүй” хэмээн найзаа өмөөрсөн. Тэгвэл Төрийн банкны теллер найзыгаа бусдын мөнгийг дансанд нь хууль бусаар нэвтрэн авахыг мэдсэн болж таарчээ. Үүнийг өмгөөлөгч нь үгүйсгээгүй. Тэгвэл энэ нь гэмт хэргийг нуун дарагдуулсан үйлдэл мөн болж таарна. Монголд банкны харилцагчдийн мэдээллийг банкныхан өөрсдөө маш амархан олж авдаг болсон. Их мөнгөтэй харилцагчийн мэдээллийг олж авсны үндсэн дээр данснаас нь мөнгө авах эсвэл харилцагчийг шахаж зээл авах зэрэг үйлдлийг банкныхан өөрсдөө хийдэг болсон нь нууц биш юм.
 
 
НУУЦ.мн
 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших