Ц.Нямдоржийн нэр цохсон ХХБ-ны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгтэй танилцана уу…
Нийтэлсэн: 2016-09-29 08:31:42
.jpg)
УИХ-ын дэд дарга олон нийтийн дунд хүлээлт үүсгээд байсан уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой баримтуудыг дэлгэсэн юм. Энэ үйлдвэрийн болон Монголросцветмет нэгдлийн, Оросын талын 49 хувийг “Монголиан коппер корпораци” нэгдэл сонгуулийн өмнөх өдөр буюу зургаадугаар сарын 28-нд худалдан авсан. Үүнээс хойш гурван сарын хугацаа өнгөрчээ. “Эрдэнэт” үйлдвэрийн төрийн мэдлийн 51 хувийг нөгөө талд үнэгүй өгсөн хуйвалдаан боллоо. Энэ худалдан авалтын явцыг шалгах үүргийг УИХ-аас Засгийн газарт өгсөн. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат таван сайдаас бүрдсэн ажлын хэсэг байгуулсан тухай захирамж гаргасан юм. Гэвч ажлын хэсэг одоог хүртэл дүгнэлтээ танилцуулаагүй байна. Гэтэл “Эрдэнэт” үйлдвэрийн бүх эрх мэдэл “Монголиан коппер корпораци” болон ХХБ-д шилжжээ. Ингэснээр төрийн мэдлийн 51 хувийг удирдах эрх мэдлээ Засгийн газар бүрэн алдсан гэж УИХ-ын дэд дарга үзэж байна. Учир нь дээрх үйлдвэрүүдийн ТУЗ-ийн дарга болон ТУЗ-ийн нийт гишүүдийн 50 хувийг цөөнхийн төлөөллөөс томилжээ. “Эрдэнэт” үйлдвэрийн төрийн мэдлийн 51 хувийг нөгөө талд үнэгүй өгсөн хуйвалдаан боллоо гэж дүгнэж байгаа юм. Яг ийм нөхцөл байдал Монголросцветмет нэгдэлд ч давтагдсан гэв. Байдал ийм байгаа тул ажлын хэсгийн дүгнэлтийг Засгийн газрын хуралдаанаар яаралтай хэлэлцэх, Сангийн сайд асан Б.Болорын зургаадугаар сарын 27-ны өдөр гаргасан, 255 болон 256 дугаар тушаалуудыг хүчингүй болгох, дээрх үйлдвэрүүдийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг дахин зохион байгуулах зэрэг саналыг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад хүргүүлжээ. УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж энэ бүх луйврын цаана ХХБ-ны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг бий гэсэн юм.
.jpg)
NUUTS.mn
