Замын дэргэд эзнээ бүтэн жил хүлээсэн тай Хачико машинд дайруулжээ
Нийтэлсэн: 2016-09-28 08:00:40
Тайландад Лунг гэдэг энэ нохой эзнээ замын машинд дайгдан суугаад явсан газар нь бүтэн жил хүлээгээд мөн тэндээ машинд дайруулж үхжээ. Mashable-д мэдээлснээр Тайландын хойд зүгийн Чантхабури мужийн нэгэн тосгоны хажуугаар өнгөрөх засмал замын дэргэд гурван настай Лунг гэдэг нохой эзнээ үдэн явуулсан газраа бүтэн жил хүлээжээ.
Тэрээр шөнө нь эзнийхээ хаягдсан байшинд хоноод өглөө нь нөгөө газраа ирдэг гэнэ. Үнэнч нохойг өрөвдөж хайрласан хүмүүс өөрсдөө авах гэсэн ч нохой явсангүй.
Улмаар тэр хавьдаа алдаршиж тосгоны нэрийн хуудас шахуу болоод байтал саяхан тэндээ машинд дайруулж үхсэнийг The Bangkok Post мэдээлжээ.
Тосгоныхон түүнийг хүндэтгэлтэйгээр хөдөөлүүлсэн байна.
NUUTS.mn