Тай охидын жуулчны цагийг мулталж байгаа зураг шуугиан тарьлаа
Нийтэлсэн: 2016-09-26 14:08:06

Жуулчдыг хөнөөгчид хулгайчид нь ганцхан монголчууд биш аж. Тайландын Чианг Май сүмд үндэсний хувцсаа өмсөн жуулчидтай хөлсөөр зургаа авахуулдаг хөөрхөн тай охид мэргэжлийн хулгайчид болох нь тогтоогджээ. Reddit-ын нэгэн хэрэглэгч тэдний жуулчин бүсгүйн цагийг сурмагхан мулталж байгаа зургийг цацсан нь шуугиан тариад байна. Гэхдээ тэд нутагдаа ирсэн хойноо л уг зургийг анзаарчээ.

-Найз бүсгүй маань сүм үзэж яваад цагаа гээчихсэн л гэж бодож байсан. Гэтэл энэ хоёр өхөөрдөн охид туусан байна шүү дээ. Бид аялалын зургуудаа үзэж байгаад сая л олж харлаа-

