Голомт банкны Маркетингийн хэлтсийн захирал Т.Батзул Танаа
Нийтэлсэн: 2016-09-26 06:26:32
.jpg)
Таны гарын үсэгтэй манай сайтыг хаалгах улмаар шүүхэд өгөх тухай сүр далайлгасан албан бичигтэй таницлаа. Манай сайтад нийтлэгдсэн “Голомтын менежер покер тоглоод алдсан мөнгөө харилцагчийнхаа хадгаламжнаас аваад өгчээ” гэсэн нийтлэлийг агуулгын хувьд худал, гүтгэсэн бөгөөд банкны нэр хүндэд хандсан гэж буруушаасан байна. Монгол улсын иргэн, хэрэгт холбогдох үедээ Голомт банкны цахим харицлааны менежерээр ажиллаж байсан Ц.Зундуйд холбогдох эрүүгийн хэрэгт Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2, мөн хуулийн тусгай ангийн 156 дугаар зүйлийн 156.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэж шийдвэрлэсэн. Манай сайт гэм буруутай болохыг нь шүүхээр тогтоосны дагуу хууль тогтоомжинд зөвшөөрөгдсөн аргаар энэ мэдээллийг олж авсан. Шүүх нь танай экс ажилтанг “Голомт” банкны төв салбарын цахим харилцааны менежерээр ажиллаж байх хугацаандаа шунахайн буюу хувийн ашиг сонирхлын үүднээс банкны болон мөнгөн хадгаламж, “Голом банк”-ны “Ёс зүйн код”, Бүртгэл тооцооны үйл ажиллагааны журам зөрчиж тус банкны харилцагч Х.Х-гийн …..тоот ам долларын дансанд харилцагчийн зөвшөөрөлгүйгээр 2015 оны 05-р сарын 21-ний өдрөөс 2015 оны 08-р сарын 27-ны өдөр хүртэлх хугацаанд нэвтрэн орж 15 удаагийн үйлдлээр 40.452.41 ам доллар авч Голомт банкинд 78.602.309.68 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан, мөн 2015 оны 09-р сарын 11-ний өдөр иргэн Д.Төрмөнх-д орон сууц худалдан авах үнийн дүнгийн 20% болох 21.100.000 төгрөгийг “Голомт” банкинд байршуулах ёстой, таны зээлийн материалыг хаанаас ирсэн материал гэдгийг нь шалгадаг учраас би өөрийгөө хамтран эзэмшигчээр оруулж байгаа юм гэж итгүүлэн данс хамтран эзэмшигчээр бүртгүүлж 21.100.000 төгрөгийг залилан авч үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус буруутай гэж үзэж хуульд заасан ялыг оноосон. Хэрэгтэн нийтдээ 60 гаруй сая төгрөгний өртэй байсан, түүнээс покер тоглоод алдсан 8 саяын өртэй гэдгээ хүлээсэн. Тэдгээр өрнүүдийг харилцагчийн данснаас авсан мөнгөөрөө дарсан гэдгээ ч хүлээсэн. Энэ шүүх хуралд танай банкыг төлөөлж Б.Баяраа оролцсон. Тэрээр “Ц.Зундуйн нэр дээр авлага үүсгэсэн дансаар 2015 оны 09-р сарын 11-ний өдөр 10.000 ам долларыг төлсөн, үлдэгдэл 30,452.41 ам долларыг Ц.Зундуйгаас нэхэмжилж байна. Шимтгэлийн орлого буюу хүү 269.08 ам долларыг эрүүгийн хэрэгт нэхэмжлэхгүй. Энэ хэргийг үйлдэхдээ Ц.Зундуй нь Голомт банкны ажилтнуудад харилцагч Х.Х-г өөрийн эгч мэтээр танилцуулж гарын үсгийг нь нөхөж зуруулна гэж хэлдэг, мөн зарим гүйлгээн дээр нь өөрөө харилцагчийн гарын үсгийг дуурайлган зурах зэргээр гэмт үйлдэлдээ хэрэгжүүлсэн байгаа. Ц.Зундуй нь хамгийн анх 2015 оны 05 дугаар сарын 21-нйи өдрийн 08 цаг 59 минутанд “Голомт” банкны харилцагч иргэн Т.Э-ын ….. тоот дансанд 18,750.90 ам долларыг орлого тушаах баримт үйлдэж харилцагчийн үйлчилгээний менежер Э.Т-г гуйж хий орлого хийлгүүлсэн, энэ өдрийн орой 18 цаг 15 минутанд харилцагч Х.Х-гийн …. тоот ам долларын данснаас 18,705.90 ам долларыг зарлагын гүйлгээ хийж Энхбаярын дансанд хийсэн хий бичэлтийг нөхөж касс тааруулсан, уг гүйлгээний эх хувь баримт нь гарын үсэггүй байгаа, үүнээс бусад ам долларыг харилцагч Х.Х-гийн данснаас авсан” гэдгийг мэдүүлсэн.
