Баянзүрхийн орлогч Т.Батцогт, хорооны ИНХ-ын дарга эмэгтэйн “тулаан”-ы түүхээс…
Баянзүрх дүүрэгт АН-ыхан засаг барих гэж бантагнуулсан тухай хэл ам одоо ч үргэлжилсээр байна. Өнгөрсөн дөрвөн жилийг хоорондоо хөлөө жийлцсээр өнгөрөөсөн. Засаг дарга Д.Пүрэвдаваа нь эмэгтэй ажилтнаа зодсон гэх шуугианы баатар болж байсан бол орлогч Т.Батцогт нь хорооны ИТХ-ын дарга эмэгтэйн хүүхдийг зодуулсан хэмээн телевизээр зарлуулж байсан. Заса даргын орлогч хорооны Иргэдийн Нийтийн хурлын дарга нарын тэмцлээс харахад Баянзүрхийн АН нь дотроо маш их зөрчилтэй байжээ. Дүүргийн 27-р хорооны ИТХ-ын дарга Ц.Д нь 2012 онд сонгогдсон агаад анхнаасаа л Т.Батцогттой таардаггүй байсан гэнэ. Тэрээр энэ тухайгаа “…Бид анх сонгуульд оролцохдоо Засаг даргаар Ариунсүрэнг, ИНХ-ын даргаар намайг, ИТХ-ын даргаар Батхишиг нарыг сонгосон. Гэтэл Батцогт орж ирсэн. Орж ирээд Батцогт Ариунсүрэнг болъё би найзыгаа авъя гээд Батдэлгэрийг авсан. Ажил хийгээд явж байхад бид нарын хооронд маш их зөрчил гардаг байсан. Тайлангийн хурлаар намайг халах асуудал яригддаг байсан. Би үүнээс болж Монгол Комментод хандсан. Би хурал дээр ямар хууль бус зүйл болсон бэ гэдгийг ярьсан. Анх тайлангийн хурал хийхдээ намынхаа хэдэн хүмүүсийг суулгаад Засаг даргын тайланг хангалттай гэж үзье гээд гараа өргөе гэхэд нь би татгалзсан. Дараа нь би Амжиргаа дэмжиж зөвлөлийн хурал хийхэд Батцогт над руу утасдаад “энэ хороо сайхан хороо байсан, чамаас болоод болохгүй байна, чи хүрээд ир” гэхээр нь очсон. Намайг очиход миний тогтоолыг барьсан “чи Сарааг авах ёстой, Сэржмядагийг авах ёстой” гэхэд нь би “хорооныхоо ажлыг хийе чи өөрийнхөө ажлаа хий, чи бид 2-ын ажил 4-н жилийн хугацаатай, чи бид 2-ыг хэн нь хэн бэ гэдгийг иргэд мэдээд сонгоно” гэхэд Батцогт “чи хууль судалдаг гэлүү харин би хүн судалдаг” гэж хэлээд гаргаж байсан. Батдэлгэр намайг ажил хийлгэдэггүй байсан. Хурлын дараа би зодуулсан. Манай охин зодуулсан. Үүнийг би Монгол Комментод хандахдаа “ийм зүйл болсон, хууль зөрчиж байгаа үйлдлийн ард Батцогт байна” гэдгийг баттай хэлж чадаж байна гэсэн. болохоос биш манай хүүхэд бид 2 Батцогтод зодуулсан талаар хэлээгүй. Хууль бус хурлын ард Батцогт байна гэж хэлсэн. Хурлыг үймүүлж байгаа хүмүүс нь дандаа хэсгийн ахлагч нар байдаг” гэжээ. Харин нөхөр нь эхнэрийг нь халах хурал нь ямар болсоныг нүдэнд харагдтал мэдүүлжээ. Эмгэнэлтэй инээдтэй хоёрын давхцал аж. “…102-р сургууль дээр болсон хуралд би охинтойгоо очсон. Үүдэнд нь 2 цагдаа үнэмлэх шалгаж байсан. Би үнэмлэхгүй явж байсан. Нэг эмэгтэй наад хүнээ оруулчих, хурлын даргын нөхөр байгаа юм гээд оруулсан. Намайг хуралд ороход Засаг дарга Батдэлгэр хурлыг удирдаад байж байсан. Батдэлгэр дарга 3, 4 хүн томилоод энэ хурлыг Дулмаа дарга удирдана гэсэн. Намайг хамгийн урд нь гараад зогсож байхад нэг нь Батдэлгэрээ Дулмаа дарга чинь халагдсан биз дээ, яагаад удирдуулаад байгаа юм бэ гэхэд Дулмаа дарга халагдаагүй, ажлаа хийж байгаа гэсэн. Ахмадын зөвлөлийн дарга Шуурангай гэдэг хүний эхнэр нь Дулмаагаар хурал удирдуулаад байхдаа яадаг юм, энийг халах хэрэгтэй, энэ юу хийсэн юм бэ, юу хийж байгаа юм гэсэн. Бас хэсгийн ахлагч гээд хүүхэн зайлуулъя, зайлуулъя гэхэд хүмүүс энд тэндээс Дулмааг зайлуулъя гээд орилолдсон. Тухайн хурал тайлангийн хурал гэхэд хэцүү л зүйл болсон. Тэгээд Ахмадын зөвлөлийн дарга Шуурангайн эхнэр Дулмааг тайлангаа тавь гэхэд тайлангаа тавьсан. Тэгтэл бичиг барьсан хүүхэн босож ирээд руу дайрсан. Батдэлгэр хүрч ирээд тамгыг нь аваарай гэхэд хүмүүс шуугин эхнэр лүү шавж явуулахгүй хашсан. Эхлээд эхнэрийн бүс нь тайлагдсан дараа нь гар утас нь унасан. Би Батдэлгэрт “юу болж байгаа юм бэ, гадаа аюул болж байна” гэхэд би яаж мэддэг юм гэсэн. Эргээд гарахад эхнэр байхгүй, гэртээ ирэхэд эхнэр, охин хоёр зодуулсан гээд байж байсан. Охин зодуулсан гээд улаан болсон нүүрээ үзүүлсэн. Тэгээд би хороо ороход цагдаа нь байхгүй Батдэлгэр, Шуурангайн эхнэртэй юм яриад сууж байхаар нь юу болоод байгааг асуухад Батдэлгэр “би яаж мэддэг юм, ард түмэн л дургүйцлээ илэрхийлсэн юм байгаа биз” гэж хэлсэн. Эхнэр охин хоёроо эмнэлэгт үзүүлээд замаараа хороо ахин ороход хурал дээр бичиг бариад дайраад байсан хүүхэн Батдэлгэртэй юм яриад сууж байсан. Би тэдэнд “ та нар зохион байгуулалттай ийм зүйл хийсэн юм биш үү” гэхэд гараад явцгаасан” гэжээ. Ийм л нөхдүүд ирэх орон нутгийн сонгуульд АН-аас ахин өрсөлдөх байх даа…
НУУЦ.мн