Нууц мэдээллийн уурхай

“Петро Чайна Дачин Тамсаг” Монголын талын ноогдлоос гаалийн татварын НЭГ сая долларыг суутгаж “элэг барьжээ”

Нийтэлсэн: 2016-09-26 01:14:48

Монголын төрийг ард түмнийх нь хамт олон жил элэг барьж дээрэлхэж байгаа хятад компани бол “Петро Чайна Дачин Тамсаг” юм. Тэднээр хууль сахиулах гэж УИХ-ын гишүүд сайд нар үе үе сүр бадруулан очдог ч үр дүн ийм шившигтэйгээр гарч байна. Манай улстай бүтээгдэхүүн хуваах гэрээтэй гэх энэ компани бидэнд өгөх, оногдох хувиас суутгаж болох бүхнийг суутгаад дээр нь бүр суутгах ёсгүй мөнгийг хүртэл зад хасаад үлдсэн өчүүхэн хувийг нь “хялайлгадаг” болжээ. Энэ компани нь хуулийн дагуу гаалийн татвар төлөх үүрэгтэй. Гэтэл төлсөн гаалийн татварын нэг сая доллароо манай талын ноогдол орлогоос суутгасан байна.

Энэ нь зөвхөн илэрсэн баригдсан мөнгө юм. Үүнээс цаана хэчнээн хэмжээний долларыг энэ мэтээр элэг барьж суутгасныг бид “таашгүй”.  Сая доллароор яригдаж зөрчлөөс нь гадна тэрбум төгрөгөөр тооцогдох үйлдлүүд ч бий. 2014 онд гэхэд л БОНХЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газартай “Бүтээгдэхүүн хуваах гэрээт 19,21-р талбайн 2014 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөний хэрэгжилтийн баталгаа хөрөнгөнд хөнгөлөлт үзүүлэх тухай” гэрээ байгуулахдаа бас дахин “хөнгөлөлт” эдэлж нийт 6,2 тэрбум төгрөгийг дутуу байршуулсан нь одоо л илэрч байна. Үүнээс харахад төрийнхөн энэ компанид хөнгөлөлт үзүүлэх “дуртай” хөнгөлөлтөө хэтрүүлэн эдэлж байхад нь хүртэл нүдээ аниад өнгөрдөг.  Монголын төрийнхөн ийм арчаагүй байхад “Петро Чайна Дачин Тамсаг” бүр даврах нь мэдээж. 2013 онд гэрээт19-р талбайд өрмийн шаврын 68 ширхэг хаягдлын санд, дараа жил нь 21-р талбайд 80 ширхэг өрмийн шаврын хяагдлын сангаас гадна үйлдвэрлэлийн шингэн хаягдлын 4 санд нөхөн сэргээлт хийлгүй тэр чигээр нь хаяад явсан.

Хятад компаний энэ давралтанд Монголын төрийхнөөс өөр хэн ч буруугүй. Энэ компанийг УИХ-ын түвшинд хүртэл ухаангүй хамгаалдаг мэнгэ нь дөнгө болсон хүн зэрэг нөхдүүд байгаа гэдэг. Хэрвээ “Петро Чайна Дачин Тамсаг” компаниас авах ёстой мөнгөө бүгдийг нь авч чадвал ийм олон татвар нэмэх шаардлагагүй юм. Ерөнхий сайд энэ тал дээр хэр ажиллахыг одоо л харцгаая...

 
NUUTS.mn
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших