Нууц мэдээллийн уурхай

Хүүхдүүдийг суух ширээгээр нь ялгаварлах гэсэн эцэг эхчүүдэд хатуухан сургамж өгчээ

Нийтэлсэн: 2016-09-24 13:31:29

Энэ явдал Оросын нэгэн сургуульд гарсан агаад манайд ч сургамжтай юм. Үйл явдлын гол баатар нь сурагчдын ширээг солих асуудал хэлэлцсэн эцэг эхийн хуралд бусдынхаа ярьж байгаа зүйлд эмзэглэн суугаа энэ эцэг гэнэ.

Эцэг эхийн хурлаас ангийн хуучин ширээ сандлыг солиход зориулж мөнгө татах шийдвэр гаргажээ. Хуучин ширээ нь иймэрхүү эд байжээ.  

Гэтэл дөрвөн хүүхдийн эцэг эхэд тухайн нөхцөлд мөнгө байгаагүй тул харгалзаж үзэхийг гуйхад бусад нь зөвхөн мөнгө өгсөн хүүхдүүдийн ширээг л солино гэж хатуурхсан байна. Мөнгө өгөхгүй бол хуучин ширээндээ л сууна биз гэжээ. Манай баатар тэсгэлгүй ам нээж энэ нь хүүхдийг ялгаварлан гадуурхсан хэрэг болохыг анхааруулж сольж байгаа бол бүх ширээг солихыг шаарджээ. Гэсэн ч санал нь няцаагдсан гэнэ. “Яагаад мөнгөгүй хүмүүсийн хүүхдийн төлөө бид мөнгө төлөх ёстой юм” хэмээн ээж  нар ам амандаа эсэргүүцсэн байна. Маргааш өглөө нь хүүхдүүдийг хичээлдээ ирэхэд ангид  ийм шинэ ширээ сандал тавьсан байжээ.

Харин мөнгө өгөөгүй хүүхдүүдэд “зориулсан” хуучин ширээ буланд шоовдорлогджээ. Болсон явдлыг сонссон эцэг ангийн багш болон эцэг эхийн зөвлөлтэй холбогдон хүүхдүүдийг баян ядуугаар нь ялгаварлаж байгаа мэт шинэ хуучин ширээнд ялгаж суулгах нь буруу гэдгийг ахин сануулсан ч “мөнгөтэй юм бол бүр гоёыг аваад суулгахгүй юу” гэх хариу сонсжээ. Маргааш нь хүүхдүүдийг хичээлдээ ирэхэд гологдмол тав ийм ширээтэй болсон байжээ.

Сандал нь хүртэл атаархмаар…

Өдгөө төлбөрийн чадваргүй хэмээн бусдыг ялгаварласан эцэг эхчүүд эргээд бидний хүүхдүүдийг муухай сандал ширээнд суулган жинхэнэ ялгаварлан гадуурхлаа хэмээн бөөн хэл ам үүсгэсэн гэнэ.

 

NUUTS.mn

 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших