Бүхнийг өмнөө сөхрүүлж бүгдийг дэргэдээ “жижигрүүлж” чаддаг дэлхийн топ оддын их зан эзэрхэг авирын тухай мэдээ мэдээлэл өдөр бүр тарж байдаг. Гэтэл тэдний дунд хүн чанар, зөөлөн сэтгэлийнхээ хэлтэрхийг бас хадгалсан хүмүүс байдаг аж.
Стив Бушеми – Холливудын супер од болохоосоо өмнө тэрээр Нью-Йоркод жиийн нэгэн гал сөнөөгч байсан. 9-р сарын 11-ний халдлагын дараа тэрээр олон жилийн өмнө тайлсан ажлынхаа хувцас дуулгыг өмсөөд гал сөнөөгчидтэй хамт барилгын нурангид долоо хоног сайн дураараа ажиллажээ. Тэрээр өдрийн 12 цагаар ажиллаж байсан. Хэвлэлийнхэн ярилцлага авахаар ирэхэд өөрийгөө сурталчилах гэж энэ ажлыг хийгээгүй хэмээн зугтаасан.
Колин Фаррел – Торонто хотод “Рекрут” киноны зураг авалтаар ирэхэд нь хотын нэгэн ФМ алдарт жүжигчнийг ямар нэгэн аргаар студид нь авчирсан хүнд мянган доллар өгнө хэмээн зарласан. Үүнд нь дургүйцсэн Колин гудамжинд хамгийн эхэнд таарсан Дэйв гэдэг тэнэмэл эртэй тохироо хийн түүнийг даган студид очиж амласан шагналыг нь түүнд авч өгчээ.
Жилийн дараа Торонтод ахин ирэхдээ өнөөх Дэйвээ сурагласаар олж уулзаад өөрөө хөөцөлдөж байж барилгад ажилд оруулж мөн түрээсийн байрны эхний жилийнх нь төлбөрийг төлчихөөд явсан.
Зак Галифианакс – Жүжигчин болохоосоо өмнө гэрийнхээ хажуугийн угаалгын газарт туслахаар ажилладаг 87 настай Элизабет Хайст гэдэг эмгэнтэй их найз байсан.
Хөөрхий ганц бие эмгэн угаалгын газарт сайн дураараа шахуу хүмүүст туслаж өгсөн цайны мөнгөөр нь голоо зогоодог байжээ.
Зак нэрд гарсан хойноо ч настай найзаа мартсангүй. Түрээсийн байрнаасаа хөөгдсөн байхад нь очиж уулзан байранд оруулаад одоо болтол бүх зардлыг нь төлж явдаг гэнэ.
Мөн найзаа тоглосон кино бүрийнхээ нээлтэд урьдаг.
Том Круиз – 1996 онд нүдэн дээр нь бяцхан охин машинд дайруулсан. Тэрээр өөрөө түргэн дуудан иртэл нь охинтой хамт байжээ. Мөн эмнэлэгт нь дагаж очжээ. Охин даатгалгүй болохыг мэдээд түүний нэр дээр эмнэлэгт долоон мянган доллар шилжүүлсэн.
Киану Ривз – Матриц киноны 2, 3-р ангид тоглосны дараа тэрээр шагналын мөнгөө киноны арын албаны багтай хуваалцсан.
Тусгай эффект, хувцас, будаг, техникийн багийнханд хуваан өгсөн мөнгө нь 15 сая доллар байсан гэдэг.
Брэдли Купер - Silver Linings Playbook киноны зураг авалтын үеэр Филадельфи хотын орон гэргүйчүүдэд өвлийн 100 гадуур хувцас тараасан. Нэгэн эр “надад таны өмсөж байгаа пальто илүү таалагдаж байна” гэхэд шууд тайлаад өгсөн.
Криштиан Роналду – 2014 оны хавар нэгэн гэр бүл захидад бичиж гарын үсэгтэй пүүз, өмсгөлөөсөө өгөхийг гуйжээ. Түүнийг нь зарж хорт хавдартай хүүгийн эмчилгээнд л гэж байгаагаа ч нуугаагүй. Эмчилгээний зардал нь 66 мянган евро болохыг Криштиан асууж мэдээд шууд 80 мянган еврогийн чек явуулжээ.
Жоан Роулинг – Харри Поттер киноны Натали Макдональд нь бодит охины нэр гэнэ. Хорт хавдартай охин зохиолчид захидал бичиж Harry Potter and the Goblet of Fire ном хэвлэлтэнд гарахыг хүлээж чадахгүй байх гээд үйл явдлыг нь хэлж өгөхийг гуйжээ. Зохиолч хүсэлтийг нь биелүүлж хариу захидал явуулсан агаад хөөрхий охин номын нээлт болохоос нэг өдрийн өмнө нас барсан гэнэ. Жоан тэр дороо номондоо өөрчлөлт оруулан нэг баатарыг нь охины нэрээр нэрлэжээ.
НУУЦ.мн