Америкийн Техас мужийн Кливленд хотын нэгэн супермаркетед хатуу сэтгэлт эцэг охиноо үсийг гартаа ороогоод тэргэнцэр түрж явсан нь олны хараанд өртөж цахимаар цацагджээ. Энэ аймшигт зургийг Эрика Барч гэдэг эмэгтэй оруулж хэргийг хармагц эцэгт нь шаардлага тавьж эцэст нь цагдаа дуудсан ч зүгээр өнгөрүүлсэн тухай гайхан бичсэн байна. Тэрээр нөхрийн хамт хүнсээ цуглуулаад явж байтал үйлчлүүлэгчид болох голдуу эмэгтэйчүүд нэг зүйлийг заан шуугиад эхэлжээ. Хартал нэгэн эцэг охиныхоо үсийг гартаа ороогоод тэргэнцэр түрэн хээв нэг алхаж явсан гэнэ.

-Хөөрхий охин чирэгдэн явж их өвдөж байгаа нь царай болон дуу хоолойноос илт байсан. “Ааваа би ахиж тэгэхгүй намайг тавьж өвдөж байна” гэх зэргээр уйлагнан гуйж байлаа-
Эмэгтэй тэр дор нь зураг авч баримтжуулаад хүүхдийн үсийг тавихыг шаардан цагдаа дуудна гэж мэдэгджээ. Харин эцэг нь бусдын хэрэгт бүү ор чамд хамаагүй гэж хэдэрлэсэн тул цагдаа дууджээ. Азаар ойрхон явсан цагдаа нар ирсэн ч юу ч хийсэнгүй. Нэг нь эцэг нь охиноо л хүмүүжүүлж байна, хууль зөрчсөн зүйл алга гэжээ.
Харин энэ явдал цахимаар цацагдсаны дараа олон нийт эцэгт нь арга хэмжээг авахыг шаардан цагдаа нарыг албан үүргээ гүйцэтгэсэнгүй хэмээн дайрч эхэлжээ. Хотын цагдаагийнхан сандарч энэ явдалд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлснээ олон нийтэд яаран мэдэгджээ. Мөн хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагад мэдэгдэж хамтран шалгах болжээ.
НУУЦ.мн