Нууц мэдээллийн уурхай

Баянгол дүүргийн 9...-р сургуулийн цэцгийн мандалд хар тамхи ургадаг гэнэ

Нийтэлсэн: 2016-09-23 00:33:15

Баянгол дүүргийн 9...-р сургуулийн цэцгийн мандалд НҮБ-ын 1971 оны “мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын жагсаалтанд багтдаг “канабис” гэгч ургаж байсан гэвэл та итгэх үү…Ургаад зогсохгүй тус сургуулийн 12-р ангийн сурагчидтүүн авч татаж байгаад үйлдэл дээрээ баригджээ. Энэ тухай цагдаагийн эргүүл “…2016 оны 6-р сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст жижүүрийн мөрдөн байцаагчийн үүрэг гүйцэтгэ ж байхад  17-р дугаар хороонд байрлах  87-р цэцэрлэгийн хашаанд хар тамхи хэрэглэсэн байж болзошгүй хүүхдүүд байна гэсэн дуудлагаар бүрэлдэхүн очиж шалгасан…хүүхдүүдээс  хуванцар савтай өвс мэт зүйл, ундааны хуванцар сав зэргийг эд мөрийн баримт болгон хураан авсан…өвс мэт зүйлийг хаанаас авсан бэ гэхэд өөрсдийн сурдаг 9... -р сургуулийн хашаанд байх цэцгийн мандлаас түүсэн гэсэн сургуулийн хашаан дотор хойд хэсэгт байрлах цэцгийн мандал орчимд очиж  заасан ургамлыг би тасдаж авч эд мөрийн баримтаар хураан авсан…хүүхдүүдийн хэлснээр салаа навчтай ургамал гэхээр нь төстэйг нь үндсээр нь тасдаж хураан авсан” гэжээ.  

Сургуулийн цэцгийн мандлаас канабис олоод түүж хэрэглсэн хүүхдүүдийг Э.З, Э.Е, Б.У гэдэг байжээ. Тэднийг хичээл дуусахаас өмнөхөн нь биологи, эрүүл мэндийн багш нар нь сургуулийн хашаанд хийж байгаа цэцэгийн мандлын ажилд туслаад дүнгээ сайн гаргуулж болно хэмээн хэлсэн гэнэ. Ингээд хичээлийн дараа мандлын хөрс сийрэгжүүлэх ажил хийж байхдаа канабис ургадагыг олж харжээ. Өмнө нь интернетээс үзсэн тул шууд танисан байна. “…Е ирээд сургуулийн урд талд каннабис гээд интернетээр гараад байдаг ургамал шиг адилхан зүйл байна гэсэн. бид 3 сургуулиас гараад цэцгийн мандал дээр очоод нөгөө өвстэй төстэй навчнуудыг түүж авахад нэг атга хэмжээтэй болсон. Тэгээд У-ын гэрт очиж бас богино долгионы зууханд хатааж байгаад янжуур тамхины доторх тамхийг асгаж байгаад оронд нь хатаасан өвсөө хийгээд 3-уулаа ээлжилж 2-3 удаа сороод хаясан..…интернетээс b… b… гэж хайлт хийхэд хэрэглэх заавар нь гарч ирсэн. УИХ-ын сонгуулийн өмнөх өдөр бид сургуулийн доод талд байх Мини маркет гэх дэлгүүрээс жижиг савтай ундаа, сладко нэртэй шоколад авсан. Тэндээсээ гараад 87-р цэцэрлэгийн гадаа очоод шоколадны тугалган цаасаар тогоо шиг хэлбэртэй зүйл хийгээд тэрийгээ хуванцар савтайгаа холбоод дотор нь өвсөө хийгээд шатааж утааг нь сорж хэрэглэсэн. Тухайн үед ядраад байх шиг санагдсан…” гэжээ.

 
NUUTS.mn
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших