Нууц мэдээллийн уурхай

Англид дэлгүүрүүдийн гологдол бараа зардаг дэлгүүр нээгдсэн нь үйлчлүүлэгчид ихтэй байна

Нийтэлсэн: 2016-09-22 14:39:11

Тус улсын Падси хотод маш сонирхолтой худалдаа хийдэг нэгэн шинэ дэлгүүр нээгдсэн тухай Independent мэдээлжээ. Энэ дэлгүүрт бусад их дэлгүүр, супермаркетуудын актасан гологдмол хаягдал бараа бүтээгдэхүүнийг зардаг агаад тогтсон үнэгүй гэнэ. Үйлчлүүлэгч уг хаягдал барааг худалдаж авахаар болбол өөрөө үнийг нь тогтоож төлдөг аж. Тус дэлгүүрийн байнгийн үйлчлүүлэгч Кристи Родсын ярьсанаар бага орлоготой эсвэл дампуурлын ирмэгт тулсан хүмүүс, гэр бүлийнхэн энд ирж бараа бүтээгдэхүүн худалдан авдаг гэнэ.

Тэрээр бие муутай гэртээ суудаг агаад саяхан гэр бүлийн ганц тэжээгч болох нөхөр нь ажлаасаа халагджээ. Ингээд тэдний өрхийн орлого тэг болтол унасан гэнэ.

–Энэ дэлгүүрийн ачаар л манай гурван хүүхэд сүүлийн хэдэн сар  хоолтой байгаа гэхэд болно. Эндээс хүнсний ногоо, талх,гоймон, жүүс авдаг. Зарим бараа нь тун сайн чанартай хэвээрээ байдаг. Эндээс худадаж авсан жимсээрээ би гэртээ чанамал хийгээд зардаг болсон-

Тус дэлгүүр нь The Real Junk Food Project төслийн хүрээнд нээгджээ. Төслийн санаачилагч Адам Смитын хэлсэнээр иймэрхүү хямд үнэтэй дэлгүүрүүд Английн хот бүрд хэрэгтэй болсон гэнэ. Тэд дэлгүүрүүдээс актлах эсвэл хаях гэж байгаа барааг бүтээгдэхүүнийг нь сайн ялгаж шалгаж байж авдаг.
 
 
–Хэрэв бид л аваагүй бол шууд хаягдах байсан. Үүнээс гадна манайх Fuel for School гэдэг дэд төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Бид татаж ирсэн хүнсний бүтээгдэхүүнээрээ үдийн цай бэлтгэн хотын захын сургуулиудад тараадаг. Үүний ачаар өдөртөө 12 мянга гаруй хүүхдүүдийг хоолтой явуулдаг-
 
НУУЦ.мн
 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших