Ээжийнхээ дүрд "хувираад" архи авч чадсан шотланд хүү цахимын од болжээ
Нийтэлсэн: 2016-09-22 13:05:41

Өсвөр насны шотланд хүү дэлгүүрээс архи худалдан авахын тулд мэргэжлийн жүжигчин ч атаархмаар чадварлагаар ээжийнхээ дүрд хувираад дэлгүүрийн худалдагчдийг хялбархан хуурч чаджээ. Энэ улсад архийг зөвхөн 21-ээс дээш насынхан л иргэний үнэмлэх, жолооны үнэмлэхээ үзүүлэн худалдаж авах эрхтэй.

Харин хүү ээжийнхээ иргэний үнэмлэхийг ашиглаж мөн үнэмлэх дээрх зурагтай тун адилхнаар гадаад төрхийг нь “бүтээж” чадсанаар авах гэсэн зүйлээ авч гэдгээ цахим орчинд ялалт мэтээр зарлан тунхаглажээ.

НУУЦ.мн
