Нууц мэдээллийн уурхай

Хурдан азарганых нь засааг мяндсан утсаар боосон хэрэг Архангайд гарчээ

Нийтэлсэн: 2016-09-22 00:33:54

“Тунгалаг Тамир” кинонд хамтралын бухыг мөргөсөн бух хэмээн Төмөрийн бухыг намын идэвхтэн буудаж хороосон тухай гардаг. Тэгвэл иймэрхүү явдал Архангай аймгийн Хотонт сумын Хотонт багийн Бага мурий гэх газар гарчээ. Тус сумын харьяат Ч.Батхүү нь өөрийх нь бор азаргатай адуу руу хүний хээр зүсмийн азарга давхин ирж “дээрэлхсэнээс” үүдэн ийм хэрэг өдүүлсэн гэнэ. Айлын том хүчирхэг азарга түүний багахан азаргыг нь барих шахан адуунаас хөөжээ. Азарга нь ноцолдоод дийлээгүй тул сүргээ хаян зугтаахыг харсан эзэн нь тэссэнгүй гэнэ. Ингээд дээрэлхүү азаргыг өвөлжөөнийхөө хашаанд хашиж байж унагаад цагаан өнгийн нарийхан утсаар засааг нь доош татаж уяад хөөн явуулжээ.  Засаагаа боолгосон азарга нь Бямбасүрэн гэдэг хүнийх байжээ. Бүр хурдан азарга нь гэнэ. Шүдлэн насанд нь уралдуулахад сумандаа 13-аар давхиж байжээ. Энэ жил ч ахин уяах гэж байтал ийнхүү засаагаа боолгоод уралдахтай мантай юм болсон гэнэ. Энэ тухай хөөрхий азарганы эзэн “…Архангай аймгийн Хотонт сумын Их мурий гэх газраас доош хаваржаанд буусан…адуугаа авч ирэх гээд явтал  азарга маань байхгүй байсан… Батхүүгийнх рүү дурандтал гаднаас нь азарга маань давхиад адуундаа ирж байсан. Тухайн үед азарганд маань сонин содон шинж тэмдэг илрээгүй. Маргааш өглөө нь гэрийн гадаа адуугаа авч ирж тэжээх гэтэл засаа нь хавдсан байдалтай зогсож байсан. Тэр үедээ би засааг нь боосон гэдгийг мэдэлгүй хавдарыг нь буулгах зорилгоор ясаар утажтос түрхэсэн. Гурав дахь өдөр нь болохоо болилоо гээд хүү  болон саахалт айлын Цэнд нартай хамт азаргыг унагаж үзсэн. Гэтэл азарганы маань засааг цагаан өнгийн утсаар 3, 4 удаа давхарлаад боочихсон байснаас болж засаа нь хуйхнагаараа задарчихсан, засаа хэсэг рүү нь боосон боолт нь шигдээд орчихсон байсан. Тэгээд Батхүүгийнд очиж азарга үхлээ чи очиж үз гэхэд очиж үзээд яахав хоёулаа тохиръё би эм тариаг нь авч өгье гэж хэлсэн. Ганц удаа эм тариа авч өгөөд явсан. Азарганы эмчилгээнд бараг 800 мянган төгрөгийн зарлага гарсан байх. Эм, тариануудыг аймгийн төвөөс болон хөдөө багийн эмчээс болон малын эмнэлгээс авч байсан” гэжээ. Малын эмч нь”… би Б.Бямбасүрэнд хоёр удаа, Ч.Батхүүд 1 удаа зөвлөгөө өгсөн. Тухайн азаргыг үзэхэд хуухнаг нь угаараа язарч үрэвссэн байсан тул би Цефодоксин, Цефазолин, пемпкис 100, үрэвсэл дарах үйлчилгээтэй тариа, витамины комплекс, натри хлорид найруулж судсаар тарих талаар зөвлөгөө өгсөн…азарганы төмсөгний уураг нь ширгээгүй бол үр төл үлдээнэ, уураг ширгэсэн үгүйг нь шууд харах боломжгүй байдаг” эжээ. Харин сумын МСУХ-ын нарийн бичгийн дарга нь “…Би 2014 оноос эхлэн Хотонт сумын морин спорт уяачдын холбооны нарийн бичиг хийж байгаа энэ хугацаанд Б.Бямбасүрэн морь уяж уралдуулж байгаагүй. Б.Бямбасүрэн хээр зүсмийн азарга уралдуулж байгаагүй. Би мэдэхгүй байна. Уяачын ямар ч цол байхгүй...”  гэжээ.

 
НУУЦ.мн
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших