АТГ-аас алдарт “Фортуна” Н.Батбаярыг шалгаж эхэлжээ
Нийтэлсэн: 2016-09-22 00:03:01
.jpg)
Баатар мээр асангийн адилаар баларч магадгүй нэгэн том бурхи АН-аас гарсан нь алдарт “Фортуна” Н.Батбаяр юм. Түүнийг АТГ-аас “Чингис”, “Самурай” бондын олголт, зарцуулалттай холбогдуулан албан тушаалаа урвуулан ашиглаж, төсвийн мөнгийг үрэгдүүлсэн гэх үндэслэлээр энэ сарын 15-ны өдрөөс шалгаж эхэлсэн гэж баттай эх сурвалж мэдээллээ. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263.2, 264.2, 150.3-т заасан хэрэг аж. Н.Батбаяр Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа Засгийн газраас гаргасан “Чингис”, “Самурай” бондын нийт 2.1 тэрбум ам.долларын төсвийг хариуцаж, олон төсөл хөтөлбөрийг санхүүжүүлсэн билээ. Энэ төсөвтэй холбогдуулан Хөгжлийн банкны удирдлагуудыг ч АТГ-аас шалгаж буй. Учир нь тус төсөв Хөгжлийн банкаар дамжиж олгогдсон байдаг аж.
NUUTS.mn
