Хүүхдийн мөнгийг энэ сарын сүүлээр олгоно
Нийтэлсэн: 2016-09-19 06:14:16
Монголын хамгийн хэл амтай тэтгэмжийн нэг болох хүүхэд бүрт сар бүр олгодог 20.000 төгрөгийг энэ сарын сүүлээр олгохоор болжээ. Хүүхдийн мөнгийг олгохдоо амьжиргааны түвшингээрээ 1-10 дугаар бүлэгт багтсан хүүхдүүдэд өгөх бөгөөд есдүгээр сарын мөнгийг олгохдоо өнгөрсөн долоо, наймдугаар сарын мөнгийг нөхөж олгох ажээ. Дээрх бүлгийн тэтгэмж авах хүүхдүүдийн 60 хувь нь гэнэ.
