Нууц мэдээллийн уурхай

Г.Уянга: Тэр бичлэг МАНАН-гийн үед Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны даргын өрөөнд хийгдсэн

Нийтэлсэн: 2016-09-19 06:06:32

УИХ-ын сонгуулийн хамгийн дууиант бичлэг бол Л.Эрдэнэчимэгийн Төрийн ордон дотор халамцуугаар ёс бус авирлаж буй бичлэг байсан . Энэ бичлэгийн үнэ ханш 50-500 саяд хэлбэлзэж байсан гэдэг. Харин энэхүү бичлэгийн талаар УИХ-ын гишүүн асан Г.Уянга “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа тайлбар хийсэн байна.Тэрбээр “Бичлэг миний гар утсанд байгаагүй, харин Л.Эрдэнэчимэг гишүүний өөрийн нь гар утсанд байсан. Бичлэгийг гишүүний өөрөө хүсч өмнө хэлснээ дахин давтан хэлж бичүүлж байгаа юм. Мартсан үгийг нь өөрөөс нь түрүүлж сануулж байгаа эрэгтэй гишүүний үгнээс үүнийг төвөггүй ойлгож болно. Бичлэгийг түүнийг хорлохоор хэн нэг нь нууцаар хийгээгүй шүү дээ. Гишүүний гуйлт, хүсэлтээр л өөрийн нь утсанд бичсэн.

Л.Эрдэнэчимэг гишүүн сандарсандаа л намайг өмнөө бариад хамаг хэргийн эзэн болгож харуулж чадсаныг би хожим ойлгосон. Ичсэн хүн хүн ална гэдэг нь л болсон. Би гар утсаа алдсан нь үнэн ч тийм бичлэг миний утсанд байхгүй. Гар утсаа алдсан талаар би Л.Эрдэнэчимэг гишүүнд ярьчихсан нь л түүнд олз болжээ. Гишүүний төрсөн өдөр 2 сарын 18-нд болдог. Энэ бол чуулган завсарласан үе. Би гар утсаа өнгөрдөг шинийн 5-нд буюу 10-аад хоногийн өмнө алдсан. Тэгээд ч тэр бичлэг МАН, АН хамтарч засаг барьж байх үед Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны даргын өрөөнд болсон зүйл” хэмээжээ.

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших