Нууц мэдээллийн уурхай

Японы 18-34 хүртэлх насныхны 40 хувь нь онгон\зандан болохыг судалгаагаар тогтоожээ

Нийтэлсэн: 2016-09-18 01:43:11

Наран улсын Хүн амын бодлого, аюулгүй байдлын институтын Засгийн газартаа өргөн барьсан судалгаанд япончуудыг 34 хүртэлх  насныхны 70 хувь нь ганц бие бөгөөд тэднээс бүр 40 хувь нь онгон\зандан болохыг дурдсан нь шуугиан тарьжээ. “Чухам энэ нь л хүн амын тоо сүүлийн таван жилийн турш жилд нэг саяар тогтмол буурч байгаагийн гол шалтгаан юм” хэмээн судлаач Хитоши Иши баталжээ. Нарийвчилсан судалгаагаар 18-34 насны эрчүүдийн 42 хувь нь сексыг байгалийн жам ёсоор нь хийж үзээгүй бол энэ насны эмэгтэйчүүдийн 44,2 хувь нь ерөөсөө бэлгийн хавьталд орж байгаагүй гэсэн байна. Ийм төрлийн тусгай судалгааг засгийн газрын захиалгаар 2010 онд хийж байсан гэнэ. Тэгэхэд мөн насны эрчүүдийн 36.2 хувь нь зандан, эмэгтэйчүүдийн 38.7 хувь нь онгон хэвээрээ байна гэсэн дүн гарч байжээ. Хэрэв байдал энэ хэвээрээ цаашид үргэлжилбэл гоонь эрчүүдийн 70 хувь нь, ганц бие эмэгтэйчүүдийн 60 хувь амьдралдаа секс гэгчийг үзэж мэдрэлгүй хөгшрөх аюултайг судлаачид анхааруулжээ. Эмэгтэйчүүдийн тухайд тэд бэлгийн амьдрлын оргил үе болох 20 наснаасаа эхлээд л ганц бие зожиг хэлбэрт орж бэлгийн хамтрагчгүй болдог аж.  Түүнээс гадна энэ байдалдаа бүр дасал болсон гэнэ. Судалгаанд оролцсон эмэгтэйчүүд 90 хувь нь ойрын үед гэрлэх төлөвлөгөөгүй байгаагаа мэдэгджээ.  Түүнээс гадна бас нэг аюултай хандлага ажиглагдсан нь эсрэг хүйсээ сонирхох сонирхол буурсан байна. Судалгаанд хамрагдсан 3000 эрэгтэйн 30 хувь, 3200 эмэгтэйн 26 хувь нь эсрэг хүйсээ баттай сонирхдог эсэхдээ эргэлздэг болсон гэжээ. “Манайд гэрлэх үр хүүхэдтэй болох нь тухайн хүнийг маш их ээдрээтэй байдалд оруулдаг асуудал болсон хувирсан. Хүмүүс өөр өөрийнхөөрөө үүний учиг зангилааг гаргах гэж оролддог ч ихэнхи тохиолдолд тэдний хүсэл нь бодит байдалтай эрс зөрөлддөгөөс оройтож гэрлэх эсвэл насаараа ганц бие явдаг” хэмээн судлаач тайлбарлажээ. 

 

НУУЦ.мн

 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших