Нууц мэдээллийн уурхай

Хар тамхины наймаачин дүүрэн мөнгөтэй онгоцонд умбаж байгаа зургаа цахимд оруулаад баригджээ \бичлэг\

Нийтэлсэн: 2016-09-17 06:30:23

Daily Mail –д мэдээлснээр Англий цагдаа нар Инстаграмын ачаар эртнээс мөрдөж байсан 12 гишүүнтэй хар тамхины бүлэглэлийн нэгийг нь барьж авчээ. Улмаар бусдыг нь ч баривчилсан байна. Уг бүлэглэлийг харгис хэрцгийгээрээ цуутай Асмиральд Мирак гэдэг албани эр удирддаг байжээ. Харин дүүрэн мөнгөтэй онгоцонд умбаж байгаа зургаа цахимд оруулан цагдаа нарт сэжиглэгдсэн 29 настай Леви Уотсон нь түүний баруун гар байжээ.

Цагдаа нар цахим хуудаснаас нь мөнгөөр дүүргэсэн онгоцонд сууж байгаа болон Lamborghini, нисдэг тэрэг унасан зургийг нь олжээ.

 

Баригдсан Леви зурагнуудыг хуурамч, өөрөө туслах тогооч хийж амьдралаа залгуулдаг гэж мэлзсэн ч цагдаагийнхан итгэсэнгүй. Харин ч мөрдлөгөө лавшруулан Англид хар тамхи оруулж ирдэг том бүлэглэлийн 2-р хүн болохыг нь тогтоосон байна. Удалгүй бүлгийн бусад гишүүдийг ч баривчилжээ. Эдгээр зурагнуудаас гадна Левийн клип ч сэжиг төрүүлэм байсан гэнэ. Өнгөрсөн оны 10-р сард тэрээр реп төрлөөр Hell’s Kitchen буюу “Тамын гол тогоо” гэдэг нэртэй клип хийлгэж “урьд нь туслах тогооч хийн шал угааж ногоо арилгадаг байсан бол өдгөө хар тамхи зараад ахлах тогооч болсон” гэж дуулжээ. Леви нь өөрийн цахим хуудсандаа Бобби Шмурдын тухай “Найз нөхөд надад Шмурд шиг сайхан амьдрах боломжийг өглөө” хэмээн бичжээ. Левиг баригдах үеэр Америкийн цагдаа нар ч реппэр Шмурдыг хар тамхины наймааны хэргээр баривчилсан байна.

 
 

 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших