Секс бичлэг нь цахимаар цацагдсанд тэсгэлгүй амиа хорложээ
Нийтэлсэн: 2016-09-17 05:32:20
The Independent –д мэдээлснээр Италийн Неаполь хотын иргэн 31 настай Тациане Кантоне гэдэг эмэгтэй өөрийнх нь секс бичлэг цахимаар цацагдсаны дараахь бүтэн жил үргэлжилсэн бусдын доог тохуу, гутамшиг шившгийг тэсвэрлэж чадалгүй саяхан амиа хорложээ.

2015 оны хавар тэрээр шинэ найз залуутайгаа загас наадуулж байгаа бичлэгээ экс рүүгээ явуулж хариугаа авах гэсэн гэнэ. Гэтэл эцсийн эцэст бичлэг нь цахим орчноор тарж улс даяараа шахуу Тацианег мэддэг болжээ. Юутүб дээр бүр нэрээр нь тавигдсан бол хүний мууд дуртай блогчид түүний цахим хуудсанд халдан хэн болохыг нь нийтэд зарлаж цацсан байна.
.jpg)
Мөн бичлэгийн дор доромжилсон гутаасан хэдэн арван мянган сэтгэгдэл тавигджээ. Хөөрхий бүсгүй цагдаад хандаж байж бичлэгийг устгуулж чадсан ч саяхнаас ахин тавигдаж энд тэндгүй тарсанд Тациане төрөлх хотоосоо дайжин Тасконь мужид ирэн овог нэрээ өөрчлүүлэх хүсэлт гаргаад байжээ. Засаг захиргаа хүсэлтийг нь шийдвэрлэж байх үед найз нар нь түүнийг түрээсийн байрандаа амиа хорлосон байдалтайгаар олсон байна.
.jpg)
Талийгаачийн найз Тересо Петросина хэвлэлд “Хүмүүс ямар муухай цэвдэг хүйтэн сэтгэлтэй болсоныг найзын маань үхэл харууллаа. Түүний хувийн бичлэгийг тараасан, доромжилж гутаасан сэтгэгдэл бичсэн хүмүүс бүгд алуурчин шүү” гэж мэдэгджээ.
