О.Заяамандах дарга буюу ДБҮААГ байгуулагдсаны 65 жилийн ой...
Монголд чимээгүйхэн амаа бариулж түүхээ өндөрлүүлж байгаа төрийн байгууллагууд олон бий. МАНАН-гийн үед энэ нь бүр ч их олширсон. Төрийнхөө төлөө, төрийн байгуулллагад насаараа ажилласан ахмадууд сэтгэл зүрх хөлс хүчээ харамгүй зориулсан газар нь өнөө маргаашгүй болсон байхыг хараад юу гэхийг сонсохоос ч аймшигтай. Энэ өдрүүдэд ГХЯ-ны эсвэл СЯ-ны харьяа гэгдэх ДБҮААГ байгуулагдсаны 25 жилийн ой тохиож байна. Энэ газрыг Ховд нутгийн унаган хүү О.Заяамандах удирдаж байна. Удирдсан газар нь өмнөх шигээ гялалзсан сайхан байгууллага хэвээрээ байгаа эсэхийг эрхэм дарга үе үеийн ахмад ажилтнуудад үнэнээр нь тайлбарлаасай…Өмнө нь энэ газар доогуураа бүдүүн дээгүүрээ нарийхан байсан. Харин одоо эсрэгээрээ болсон. Газрын үйл ажиллагааны орлогийн ихэнхийг бүрдүүлдэг барилга сантехник цахилгааны хэсгийн ажилтнуудыг өнгөрсөн 5-р сарын 19-ний өдөр халсан. Уг нь тэд л үйл ажиллагааныхаа орлогоор дээр нь дэнхийтэл бүдүүрсэн дарга меженер нарын давхаргыг тэжээдэг байсан. Ажилтныг халж болно. Гэхдээ захиргаа хуулийн дагуу халж цомхотгох л учиртай. Үнэндээ уг хэсэг нь хангамжийн нярав нарын 100 айлаас авчирсан материалаар гадаад орнуудын ЭСЯ, ДТГ-уудын засвар үйлчилгээг аргалж хийсээр ирсэн. Гэтэл тэр өдөр энэ хэсгийн 25 хүнийг халсан. Шалтгааныг нь газрын хүний нөөц Баянмонгол, тамгын хэлтсийн дарга Сүхбалт нар тодорхой тайлбарлаж хэлж чадсангүй гэнэ. Харин хэлж чадах ёстой хүн болох О.Заяамандах нь гадаадын ЭСЯ, ДТГ-уудын засвар үйлчилгээг хувийн компаниар гэрээгээр гүйцэтгүүлэх болсоныг хальт мөлт дуулгажээ. Тэрхүү “азтан” нь “Тэнхлэг констракшин” гэх хувийн компани агаад зураг төсөл л хийдэг болохыг халагдсан ажилтнууд ярьж байна. Ажил гармагц 100 айлаас “багаа” бүрдүүлдэг гэнэ. “Би чадна” багийнхан ажил яаж хийх нь ойлгомжтой. Энэ багийнхан ГХЯ-ны төв хэсгийн 00-ны өрөөний засвараас гадна Францын ЭСЯ-ны засварын ажлыг хийсэн. ДБҮААГ-ын олон ахмадуудад Дипломат-95 цогцолбор нь залуу насны хүч хөдөлмөрөө зориулж байсны хувьд хархад л сайхан сэтгэгдэл төрүүлдэг. Тэгвэл өдгөө энэ обьект нь тэднийх бус буюу өөрөөр хэлбэл төрийнх биш болсон. Үүнийг ГХЯ-ны санхүүгийн хэлтсийн мундаг том дарга Барбаатарын тагтыг нь вакуум цонх хийлгэн таглаж “өөриймсөгөөр” өөд нь татсанаар нь харагддаг. Төрийн өмчит байрыг эзэгнэгсэд өдгөө бүр орж суугаад засвар хийлгэж байна. Шударга төрийн албан хаагчид төрд 20-30 жил ажиллаад хөдөлмөр хугацаагаа бодитойгоор үнэлүүлээд байранд хөнгөлөлттэй үнээр ордог бол ГХЯ-ны хэмжээнд нэг жил хүрэхгүй хугацаанд ажиллаад л зах зээлийн үнээр 120-130 сая төгрөгөөр үнэлэгдэх байранд ногоон гэрлээр залардаг явдал хавтгайрсан. Тус газрын олон ажилллагсад баярын ойн өмнөх энэ өдөр ерөнхий менежер Б.Бадрахаас Ховдын Хөдөө аж ахуйн коллежийн гэх тодотголтой 600 сая төгрөгийн том хэрэгт нэр холбогдсон эсэхээ үнэн шудрагаар хэлэх учиртай хэмээн шуугиж байна. Хэрвээ холбогдсон бол нэр цэвэр ахмадуудтай энэ баярын өдрүүдэд гар барих эрх бий гэж үү… Дэд дарга болон гараажийн даргыг экс сайд Д.Пүрэвсүрэнгийн ангийн найзууд мөн бишийг мэдэхийг хүсэж байна. Энэ бүхний эцэст дүгнэхэд ДБҮААГ нь урдынх шигээ бие даасан, орлогоороо зардлаа нөхдөг өөрийгөө аваад явдаг нэр төртэй төрийн агентлаг биш болжээ. Өдгөө ГХЯ, СЯ-ны дунд "харьяалалгүй" болсон энэ газрыг ТӨХ ч авахаас ч татгалзаж байна. Төрийн өмчит нэртэй ашиггүй ажилладаг олон байгууллага, компаниуд дээр ахиж нэмж нэг ачааг авахыг хүсээгүй биз. Цагтаа нэртэй төртэй явсан төрийн агентлагийг удирдаж байж ийм байдалд оруулаад дараа нь ойг нь хийлгээд явмаар байна гэхийн учир юу бол… Ойдоо оролцохоор ирсэн ахмадууддаа юу гэж хэлэх гэж байна вэ…
НУУЦ.мн