Нууц мэдээллийн уурхай

Цэцэрлэгийн согтуу багш нар цагдааг “Элбэгдоржийн бууны нохой” гэжээ

Нийтэлсэн: 2016-09-13 16:28:51

Та бидний хүүхдийг ямар хүмүүс хүмүүжилж байгааг анхаарах цаг болжээ. Уншсан хүмүүс эмэгтэй хүний мууг үзэх гэлээ хэмээн Монос хатагтай шиг гомдоллож магад. Гэхдээ л иймэрхүү хэргийг ярих цаг болжээ. Орхон аймгийн 4-р цэцэрлэгийн гурван багш \эмэгтэй хүмүүс тул нэрийг нь орхив\ Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын 274 дүгээр галт тэргэнд зорчин явахдаа архидан согтуурч улмаар галт тэргэнд зорчин явсан хүмүүсийн тайван байдлыг алдагдуулж, шаардлага тавьсан иргэдийн болон нийгмийн хэв журам хамгаалах үүргээ биелүүлж байсан цагдаагийн албан хаагч С.Б-ын өөдөөс талх болон бусад эд зүйл шидэж, дүрэмт хувцаснаас нь зулгаан урсан зэргээр хүч хэрэглэн эсэргүүцэж, олон нийтийг үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж  бүлэглэн танхайрсан хэрэгтэйй тэнсэн харгалзах ялаар шийтгүүлжээ. Тухайн өдөр Э-гийн төрсөн өдөр болж багш нар хоёр шил архи уужээ. Ходоод хоосон явсан тул дорхоо согтож А багш бөөлжихөд хажуугийн хүмүүс бичлэг хийн цахимд тавина гэсэнд хүний мууд дурлалаа хэмээн багш нар дүрсхийжээ. Харин хэргийн хохирогч цагдаа”…Эрдэнэтээс Улаанбаатарын чиглэлд аялал хийж явсан 274-р галт тэргэнд хэв журам сахиулах үүргээ гүйцэтгэж явахад шөнийн 22 цаг 30 минутын үед 19-р вагонд согтуу хүүхнүүд агсам тавиад хүн унтуулахгүй байна гэсний дагуу очиход 5 эмэгтэйбайснаас нь нэг нь унтаж бусад нь чанга яриад олон нийтийнамгалан тайван байдал алдагдуулж байсан. “Та нар дуугаа намсгаарай хүмүүс унтаж байна” гэж хууль ёсны шаардлага тавихад миний өөдөөс Э нь “энэ вагон нийтийнх, чамд хамаагүй чи Эрүүгийн хууль мэдэх үү Элбэгдоржийн бууны нохой минь чамайг ер нь хэн дуудсан юм бэ” гэж хэлээд бичиг баримтаа шалгуулаагүй.Ахин шаардахад Н нь төмөр шинжтэй аяга,шаазан шинжтэй аяга, улаан том хуванцар сав шидэхэд хагархайд нь эрүүгээ зүсүүлсэн. Н нь гутлаар цохиж үснээс зулгаагаад нүд рүү хуруугаа хийгээд хувцаснаас татаж цагдаагийн хар хувцасны баруун талын энгэрийн халаас баруун талын мөрдөс татаж товчийг нь урсан. Э нь дотуур өмсч явсан подволкноос татаад зулгаасан…“бид чамд бичиг баримтаа шалгуулахгүй” гэж орилолдож байсан. Тэгээд Н-л, Н а хоёрыг тайвшруулан өрөөндөө оруулаад бичиг баримтыг нь шалгасан…Н-л нь надад хоёр ширхэг 20 мянгатын дэвсгэрт өгөөд “чи ус аваад ир” гэхээр би мөнгийг чинь авахгүй гэхэд чи надаас 20 мянган төгрөг авсан биз дээ” гэж гүтгэсэн… утсаараа бичлэг хийхэд “чи аль намын хүн юм  даргыг чинь хэн гэдэг юм бичлэгээ унтраа” гээд орилж чарлан үснээс зулгааж өшиглөж цохьсон, мөн нүүрний баруун шанаанаас маажсан… Дарханд ирэхэд галт тэрэгний дарга над руу залгаад нөгөө хүмүүс чинь ахиад агсан тавиад байна эд нарыг энд буулгаж үлдээхгүй юм уу гэхээр нь яваад очтол тухайн вагоны бүх зорчигчид сэрчихсэн энэ хүмүүсийг буулга, амрах арга алга гэсэн тул Төмөр замын Цагдаагийн хэлтсийн ерөнхий зохицуулагчид мэдэгдэж Дархан дээр буулгаж саатуулсан” гэжээ. Улстөржсөн агсралтаас нь үзэхэд Ардын намыг дэмжигчид байсан бололтой.

 
НУУЦ.мн
 
 
 
 
 
 
 

 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших